Нэрэмжит тэмцээн болно
2011-12-14

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн өсвөр үеийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 246 дугаар тогтоол, нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдарын боловсролыг дээшлүүлэх, хамтач, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, өсвөр үеийн дүүргийн шигшээ багуудын ур чадварыг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын дэргэдэх өсвөрийн шигшээ багууд эрэгтэй эмэгтэй тус бүр нэг баг оролцох ба насны хувьд 1994 оноос хойш төрсөн ерөнхий боловсролын сургалтай сургуулийн сурагчид байна. Тэмцээнд амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, нэгдсэн дүнгээр эхний гурван байранд орсон байгууллагыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, “Шилдэг довтлогч” “Шилдэг холбогч”, “Шилдэг хамгаалагч” эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг тамирчныг шалгаруулж шагнаж урамшуулах юм.  
Shuud.mn
Сонин хачин