МХЕГ-ын даргыг жинхэлжээ
2014-06-19

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Батмөнхийг жинхэлж, тус газрын даргаар томилсон захирамжийг Ерөнхий сайд гаргажээ. Засгийн газраас сонгон шалгаруулалтгүй шууд томилсон агентлагийн дарга нарын нэг нь Д.Батмөнх. Тэрээр МХЕГ-ын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноог аваад байсан юм.

ө

Д.Батмөнх нь МХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээсээ өмнө тус газрын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин