19 сая төгрөгөөр ариутгал хийжээ
2014-06-19

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн төвлөрсөн түр хогийн цэг, үерийн далан, гуу жалга, гэр хорооллын бохирдсон хөрстэй гудамж зэрэг нийт 38050 мкв талбайд ариутгал, халдавргүйжилт хийжээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж, уг ажлын гүйцэтгэгчээр Орхоновоот ХХК-ийг сонгон шалгаруулж, энэ сарын9-18-ны өдрүүдэд ариутгалыг хийлгэсэн байна. Энэ ажлын гүйцэтгэлд зориулан 19.922.980 төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Мөн тус дүүргээс хог тээврийн хуваарийг иргэдээр хэлэлцүүлэн, баталсан бөгөөд ирэх сарын нэгнээс эхлэн дагаж мөрдөх аж. Хог тээврийн хуваарийг дагаж мөрдсөнөөр иргэд хог хаягдлаа тогтсон өдөрт ачуулж хэвших, ил задгай хаясан хог багасах, хороо, иргэд, хог тээвэрлэгч байгуулагын уялдаа холбоо сайжрах юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин