АН спикерт хариуцлага тооцох уу
2014-06-20

УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг эдийн засгийн хямралд буруутай гэдэг үндэслэлээр огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан билээ.

өа

Өчигдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Батбаярыг сайдыг  албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч  УИХ-ын дарга З.Энхболдын шийдвэрээр энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болгон хойшлуулсан.

өа

УИХ-аас Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацааг гурав дахь удаагаа хойшлуулж байгаа нь энэ юм.  УИХ-ын дарга чухам ямар шалтгаан олонхитой зөвшилцөлгүйгээр Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацааг дур мэдэн хойшлуулсныг нь хардах, хачирхах хүмүүс байна.

өа

Магадгүй олонх Н.Батбаяр сайдыг авч үлдэх нь нэгэнтээ тодорхой болсон учраас ийм шийдвэр гаргасан байх магадлалтай.  Чухамхүү Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацааг  ямар нэгэн тайлбаргүйгээр хойшлуулсан шалтгаанаа УИХ-ын дарга З.Энхболд юу гэж тайлбарлах нь  сонирхолтой байна.

өа

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин