Путинээс саад учруулахгүй байхыг хүсэв
2014-06-20

Украины Ерөнхийлөгч Петр Перошенко энэ сарын 27-нд Европын холбоонд нэгдэхээ мэдэгдсэн юм. Тэгвэл “НАТО”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж Украиныг Европын холбоонд нэгдэх үед саад хийхгүй байхыг хүсчээ.

Тэрбээр “Энэ сарын 27-нд Украин шинэ түүхийн хуудас нээх болно. Удаан хүлээсний эцэст Европын холбоонд нэгдэхээр боллоо. Тус улсын Засаг захиргаа болон Ерөнхийлөгч Петр Перошенко хүртэл дэмжсэн. Харин энэ үеэр Путин та саад болон хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье” гэж хэлжээ.

Украины төрийн мэдлийн “Ukraine agency”-ээр мэдээлсэнээр Путин, Перошенко нар өчигдөр 15 минут орчим утсаар ярилцсан гэв. Тэд хоёр орны хамтын ажиллагаа болон Европын холбоонд нэгдэх асуудлаар ярилцсан байна.

Путин Перошенкод хандаж Европын холбоонд нэгдэх эсэх асуудлаа хэсэг хугацаанд хойшлуулж, дотоодын хямралаа цэгцлэхийг хүссэн ч Украины Ерөнхийлөгч хугацааг хойшлуулах нь бидэнд сөрөг үр дагавартай гэж хариулжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин