Ким Чен Уны амьдралаар кино хийжээ

img

Дэлхийн алдарт “Sony”, “Columbia” компанийн хамтын бүтээл  “Kim Jong-un” уран сайхны кино ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр болжээ.Холливуудын жүжигчин Жамес Франко болон Сэт Роген нар энэхүү киноны гол дүрд тоглосон бол Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүрд жүжигчин Рандал Пак тогложээ. Өнөөдрөөс эхэлж киноны албан ёсны трейлер нь цацагдаж эхэлсэн тухай “Telegraph” мэдээллээ.

1

Энэхүү уран бүтээлээр Хойд Солонгосын хаагдмал амьдрал болон Ким Чен Уны дээрэнгүй зан, нууц амьдралын талаар дэлгэрэнгүй тусгасан байна. Мөн Ким Чен Ун удирдагч болсныхоо дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай 2-3 удаа утсаар ярихдаа, юуны тухай ярилцсан гэх улсын нууцын зэрэглэлтэй материалуудыг дэлгэж харуулжээ.

1

Уг киноны ерөнхий найруулагч Давид Лон хэвлэлийн хурлын үеэр “Энэ бүтээл хэдий инээдмийн жанрынх ч Хойд Солонгос, Ким Чен Уны нууц амьдралыг 80 хувийн үнэнтэй ойртуулсан. Энэ эрхэм цөмийн зэвсэг, пуужингүйгээр хэн ч биш гэдгийг харуулахыг оролдов. Мөн 2012 оноос эхлэж Хойдоос оргосон, зугтаасан 12 хүний бодит түүхээс сэдэвчилсэн. Тэд Хойдын хөшигний ард талыг нээхэд туслалцаа үзүүлсэн учир кино хийхэд илүү хялбар байв” гэжээ.

2005 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн талаар “Team America” хэмээх хүүхэлдэй кино хийж байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ