Ахмадын эхнэр өлсгөлөн зарлана гэв
2014-06-23

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “МН370” онгоц үл мэдэгдэх шалтгаанаар сураггүй болсон юм. Онгоц сураггүй болсны дараа дэлхийн 27 орны 2500 гаруй аврагч “МН370” осолдсон байх магадлалтай хэд хэдэн объектыг самнасан ч тодорхой үр дүнд хүрээгүй билээ. Малайз-Хятадын Засгийн газраас онгоц сураггүй алга болсонд ахмад Захарие Шахыг буруутгаж, албан өрөө болон гэрийг нь битүүмжлээд буй.

6

Тэгвэл ахмадын эхнэр Файкзин Шах  Малайзийн Засгийн газартаа хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.ibtimes.co.uk” мэдээллээ. Тэрбээр “МН370” онгоц сураггүй болсонд нөхрийг нь минь буруутгах хэрэггүй. Бид ч гэсэн хохирогчид. Нөхрийг минь ажлаас нь халж, манай гэр бүлд нөхөн олговор олгохоос татгалзсан. Би хоёр хүүхдийн хамтаар хэдэн сарын турш хэцүүхэн амьдарч байна. Тиймээс нөхрийнхөө нэр төр, өнгөрсөн амьдралаа эргүүлэн авахын тулд тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлахаа мэдэгдье” гэжээ.

6

Энэ сарын эхээр Малайзийн Засгийн газар онгоцонд зорчиж явсан 224 зорчигчийн гэр бүлд 50 мянган ам.долларыг хуваан олгосон ч онгоцны 15 ажилчинд мөнгөн олговор олгохоос татгалзсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин