Ц.Оюунгэрэл сайд "тусламж" хүсчээ
2014-06-24

"Инчеон - 2014" Азийн 17 дугаар наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзжээ. Манай улс уг наадамд олон тамирчин оролцуулахыг зорьж байгаа бөгөөд оролцох тамирчдын 40 хувь нь эмэгтэй тамрчин байгааг Ц.Оюунгэрэл сайд тэдэнд дуулгасан байна. Мөн манай тамирчдын буудаллах байранд хөнгөлөлт үзүүлэх, уг наадмыг үзэхээр очиж буй спорт сонирхогчдод болон тамирчдын ар гэрийнхэнд визийн хөнгөлөлт үзүүлж, виз гаргаж өгөх асуудалд анхаарах, буурай хөгжилтэй орнуудтай нэг дор байрлавал бид туршлагаасаа хуваалцах зэрэг боломж байгааг дурдаад дээр хөндсөн асуудалд анхаарч өгөхийг хүссэн юм. Үүний хариуд ноён Ким Ён Сү Ц.Оюунгэрэл сайдыг "Инчеон - 2014" Азийн 17 дугаар наадмын нээлтэд оролцохыг өөрийн биеэр урихын ялдамд уг асуудалд анхаарч дэмжлэг үзүүлэхээ хэлсэн байна.

ө

"Инчеон - 2014" Азийн 17 дугаар наадам 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын сарын 04-ний өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотод зохион байгуулагдах юм.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин