Улаанбаатар инээмсэглэж байна
2014-06-24

Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын гудамжинд шинэ өнгө төрхийг нэмэх тохижилтын ажлуудыг хийж байна. Тодруулбал,  Багатойруугийн хэсэг Оюутны гудамжны гэрэлтүүлгийн шонгуудыг цайвар ногоон өнгөөр будсан нь хотын төвд гэгээлэг өнгийг нэмлээ. Цаашид Их тойруу, Энхтайвны өргөн чөлөөний гэрэлтүүлгийн шонг гудамж бүрийн онцлогт нь нийцсэн өнгөөр будахаар төлөвлөж байгаа юм. Мөн траншейны тагнуудад инээмсэглэж буй хүний дүрс зурж, шар өнгөөр будсан нь олны талархлыг хүлээж байгаагаас гадна  алхаж буй хүүхдийн зураг зурж явган хүний замыг тэмдэглэгээ хийж, замын хажуугийн зураасыг тодотгон будлаа. Цаашид баруун дөрвөн замд хайрын төгөл байгуулж, Оюутны гудамжинд  стресс тайлах чулууг  байрлуулан дэлхийн бусад хотуудын адил залуу хосуудад хайраа баталгаажуулах, сэтгэлийнхээ үгийг чулуун дээр бичин сэтгэлээ илэрхийлэх боломжийг  олгоно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин