Төслийн нээлтэд оролцов
2014-6-24

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн санхүүжилтээр УИХ-ын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн нээлтийн ёслол өнөөдөр УИХ-ын номын санд болов. УИХ-ын даргын урилгаар манай улсад албан ёсоор айлчилж байгаа БНТУ-ын  Үндэсний их хурлын даргын айлчлалын хүрээнд болж буй энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын  дарга З.Энхболд, Туркийн Үндэсний их хурлын дарга Жемил Чичек, албаны бусад хүмүүс оролцлоо.

өа

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн тусламжаар УИХ-ын цахим номын сан, хэвлэх цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж, өнөөдөр албан ёсоор нээхээр бид хуран цуглараад байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн түүхэн өдөр болж байгаа төдийгүй хоёр орны парламентын тэргүүн нар оролцож буйгаараа чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлов.

өах

Турк улсын Засгийн газрын дэргэдэх Олон улсын хамтын ажиллагаа, зохицуулагч агентлагийн 692 мянган ам.долларын санхүүжилт бүхий энэхүү төслийн хүрээнд УИХ-ын  номын сангийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх суурь нөхцөл бүрдүүлэх 9 нэр төрлийн техник хэрэгслийг нийлүүлж ашиглалтад оруулсны зэрэгцээ хэвлэх цехийн гол тоног төхөөрөмж болох хэвлэх, дэвтэрлэх, хавтас бүрж наах, огтлох зэрэг 5 нэр төрлийн хэвлэлийн техник тоног төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр УИХ-ын  номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн нээлтийн ёслолын тууз хайчлав.   Дараа нь уг ёслолын ажиллагаанд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд, БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Жемил Чичек нар баяр хүргэж үг хэлэв.

өа

УИХ-ын  дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол, Турк хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихийн зэрэгцээ хоёр орны парламентын Тамгын газрууд ч үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. 2009 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны протоколд тусгагдсан “Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт техникийн туслалцаа үзүүлж шаардлагатай техникийн шинэчлэл, цахим парламентыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” заалтын дагуу хоёр талын хооронд 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнд баяртай байна гэдгээ илэрхийллээ.

fg

БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Жемил Чичек хэлсэн үгэндээ  утга учир бүхий үйл явдлын нээлтэд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд түүхэн уламжлалт харилцаатай манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлсэн нь хоёр орны парламент хоорондын харилцаанд төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм хэмээн онцлоод номын сан, архив нь аливаа улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх нь өнөөгийн нөхцөлд их ач холбогдолтой юм.

fg

Тиймээс уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсын парламентын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

df

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин