“Сайдаасаа эхлээд, хэлтсийн дарга хүртэл хариуцлага хүлээх ёстой”
2014-06-24

Хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн автобус осолдсон ноцтой осол гараад удаагүй байна. Тэгвэл өнөөдөр хот хоорондын тээвэр эрхлэгчдэд  тулгамдсан асуудлаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Автотээврийн салбарын хуульч өмгөөлөгчийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар ноцтой осол гарахад төр засгаас авто тээврийн нэгдсэн бодлого боловсруулаагүй, тээвэрчдэд анхаарал хандууласан, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг нь нөлөөлсөн гэнэ. Монголын тээврийн үйлчилгээний 96-98 хувийг гүйцэтгэдэг автотээврийг зохицуулдаг нэгдсэн бодлоготой болох ёстой гэж тэдний зүгээс үзэж буй юм байна.

Хот хоорондын тээврийн холбооны ерөнхийлөгч Т.Хүрэлхүү “Тээврийн асуудал ялангуяа хувийн хэшлийнхэн нуруун дээрээ үүрээд чадан ядан явж буй хот хоорондын тээвэрт анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг харууллаа. Уг осолд дүгнэлт хийгээд Зам тээврийн сайдаасаа эхлээд дэд сайд, Автотээврийн үндэсний төвийн газар, хэлтсийн дарга нар хүртэл хариуцлага хүлээх хэрэгтэй” гэж хэлсэн.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин