Завьт эргүүл ажиллаж эхэллээ
2014-06-24

Урин дулаан цаг ирж,  голын ай сав газарт зугаалах, салхилах нь ихэсч байна. Энэ үеэр иргэд усанд унах, осолдох, бэртэж гэмтэх, амь насаа алдах, архи согтууруулах ундаа хэрэглэснээс эд зүйлээ хулгайд алдах, дээрэм булаалтын халдлагад өртөх явдал ихэсдэг.

б

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэллээ.

ө

Завьт эргүүл Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх маршрутын дагуу ажиллаж байгаа юм. Мөн голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулна. Голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин