Гишүүдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна

img

Нийслэлийн болон дүүргийн прокурорын газраас өнөөдөр зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.

ө

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой хэргийн талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Харин Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх гээд байгаа учраас хэргийн түр хугацаанд түтгэлзүүлээд байгаа юм байна.

ө

Мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Гансүхийг хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй.  Гэхдээ “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн  А.Саранзаяад холбогдох хэргийн мөрдөн байцаалт ч явагдаж байгаа гэж  Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ