7.3 сая тонн нүүрс экспортолжээ
2014-06-26

Энэ оны тавдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн., молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн. байна. Алт 2.0 тн., нүүрс 10.0 сая тн., жонш 116.2 мян.тн., төмрийн хүдэр 1.8 сая тонныг олборложээ. Мөн газрын тосны үйлдвэрлэл 2.736 мянган баррель байна.

ө

Мөн энэ сарын өссөн дүнгээр 7.3 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 433.8 мян.тн., молибдений баяжмал 1.6 мян. тн., нүүрс 7.3 сая тн., алт 2.5 тн., жонш 113.7 мян.тн., төмрийн хүдэр 1.9 сая тн., цайр 36.0 мян.тн., газрын тос 2,609.7 мян. баррелийг экспортолжээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 87.2 хувиар, нүүрс 15.3 хувиар, жонш 5.7 хувиар, газрын тос 45.9 хувиар өссөн байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин