Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэг хянагдаж байна
2011-12-15

Тээврийн прокурорын  газрынхан  энэ  оны арваннэгдүгээр  сарын байдлаар мөрдөн байцаалт явуулсан 12 хүнд хэрэгт хяналт тавьж ажилласнаас  6   хэрэгт   нь   яллах дүгнэлт  үйлдэж  шүүхэд шилжүүлж,  2 хэргийг хэрэгсэхгүй болгож, одоогоор 4 хэрэгт хяналт тавьж  ажиллаж байгаа аж. Тухайлбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын арын замд Д.Эрдэнэ-Отгон гэгч нь  өнгөрөгч  2010 оны аравдугаар сарын 16-ны өдөр согтуугаар өөрийн эзэмшлийн 20-70 УНН улсын дугаартай Т.Витз автомашиныг жолоодож явахдаа иргэн Ш-ыг  дайрч амь насыг нь хохироосон хэрэгт тус газар хяналт тавьж байна. Хэргийн талаар тодруулбал Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор улсын мөнгө завшсан хэргээр  дөрвөн жилийн хорих ял сонссоны дараахан түүний эхнэр  Д.Эрдэнэ-Отгон авто машины осол гаргаж, хүний аминд хүрсэн. Д.Эрдэнэ-Отгонын гэм буруу нь шүүхээр  тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэх үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд   заажээ. Н.Түвшин  
Shuud.mn
Сонин хачин
bugd l arhi eej bgaa gai taarsan bn shuuh harj yzne bizee anh udaa arhi yysan hohirlig buren baragduuksan gm...
2012-03-13
eej huuhed ni hetsuu bn shde yadahdaa 2 jileer taslana biz tegj baigaad zun Eronhiilogchiin orshooloor garah bailgui. Er nohroo zov huniig songosongui ulaan luivarchintai suugaad suuldee ooroo ch toglodog uudag bolson gesen. Ug ni outan baihdaa sain surdagui ch neeh arikhi uudagui haaya l beer uudag baisan da.
2011-12-15
тийм ээ энэ шоучин хүүхэн яахав ялаа аваад л явна биз. Аавынхаа нэр төрийг даанч уландаа гишгэсэн дээ. Талийгч хятад судлаач эрдэмтэн Далай гуайн ачаар өдий зэрэгтэй өсөж, сайхан сургууль соёл төгсчихөөд юундаа ингэж оморхоод баар цэнгээн хэсээд явдаг юм бэ? Сайййййн бод.
2011-12-15
ТЭНЭГ ХҮҮХЭН ААВВВВВЫНХЫЫ НЭР СҮРИЙГ БОДОХГҮЙ ААВ НЬ МОНГОЛ УЛСАД ХИИИИЧНЭЭН ИХИИИЙГ БҮТЭЭСЭН БИЛЭЭ ААВЫГ НЬ БОДООД НӨХРИЙНХ НЬ БАЙДЛЫГ ХАРГАЛЗААД НЭГ ӨРШӨӨВӨЛ ТААРНА ЭХ ХҮН ШҮҮ ДЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН АРХИ УУНА ГЭЖ БАЙЖ БОЛОХ УУ
2011-12-15
shorond ni jabuulaa
2011-12-15