Д.Ангараг Холливудад кино найруулна
2014-06-27

Оскарын 86 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд урилгаар оролцсон кино найруулагч, зураглаач Д.Ангараг Холливудын нэгэн киноны продюссер зургийн найруулагчаар ажиллахаар болжээ.

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард мэргэжлийн кино зураглаачдын сургалт, семинарт Америкийн кино зураглаачдын холбооны урилгаар оролцож байсан билээ. Энэ үеэрээ “Precious” киноны төсөл дээр ажиллахаар болжээ.

Найруулагч, зураглаач Д.Ангараг нь  “Бодлын хулгайч”, “Дэв”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран сайхны киноны зургийн найруулагч, ерөнхий зураглаачаар ажиллаж байсан авьяаслаг найруулагч, зураглаач юм. Ийнхүү тэрбээр Холливудад очиж, ажиллах хоёр дахь уран бүтээлч болж байна.

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин