Хойд Солонгос пуужин туршина
2014-06-27

Өмнөд Солонгосын төв хэвлэл “Чосон ильбо” өнөөдрийн дугаартай нэгэн ноцтой мэдээг нийтэлсэн байна. Сөүлийн цагаар өнөөдөр 19.00 цагт Пхеньян дунд болон ойрын тусгалын гурван пуужин туршихаар бэлдэж эхэлсэн гэв. Энэхүү мэдээллийг АНУ-Өмнөдийн тагнуулын мэдээнээс баталгаажуулсан гэж тус сонины ерөнхий эрхлэгч Ким Сон Ду мэдэгджээ.

Харин Өмнөдийн Батлан хамгаалах яам шуурхай хуралдаанд орсон нь энэхүү мэдээллийг баталлаа гэж “Yonhapnews.co.kr” мэдээлэв.

Хойд Солонгосын “KCNA” агентлаг “Чосон ильбо” сонин нийгмийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацлаа хэмээн буруутгасан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин