Гамшгийн аюулыг бууруулах асуудлаар Бангкок хотноо хуралдаж байна
2014-06-27

2015-2025 онд “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” дэлхийн хөтөлбөрийг эцэслэн боловсруулах зорилгоор Тайландын Вант улсын Бангкок хотноо энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Гамшгийн аюулыг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар бага хурал”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж оролцож байна.

й

Тус бага хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах онц бүрэн эрхт төлөөлөгч, хатагтай Маргаретта Уолстром, БНХАУ-ын Иргэний хэргийн сайд, ноён Ли Шүэ Жу болон Бүгд Найрамдах Киргиз улсын Онцгой байдлын сайд нарын Азийн 20 гаруй улсын 3000 орчим зочид, төлөөлөгч, мөн цахимаар 12000 орчим хүн холбогдон оролцож байгаа аж.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин