Завьт эргүүлийхэн хүний амь аварчээ
2014-06-27

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туулын задгай”-д голд машин урсаад хүн нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Туул голд завьт эргүүлээр ажиллаж байсан аврагчид очиж ажиллажээ. Тэд “Тоёота Ланд круйзер” загварын авто машинтай гурван хүн гол гарах гэж байгаад усанд сууж, хоёр хүн машин дээрээ гаран тусламж хүсч байсныг аварч, гаргасан байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин