Дүүргийн Засаг дарга нарт сануулах арга хэмжээ авлаа
2014-06-27

Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн  аудитын дүгнэлтээр  зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад материаллаг шинжтэй зөрчил гарчээ.

6

Эдгээр албан тушаалтанд сануулах арга хэмжээ авах тухай захирамжийг нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гаргасан байна.

6

“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт  хуулийн хүрээнд хариуцлага тооцох, шийдвэрийг  2014 оны 07 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

6

Дараах албан тушаалтнуудад сануулах арга хэмжээ авах юм байна.

7

1.Д.Пүрэвдаваа                   Баянзүрх дүүргийн Засаг дарга

2. Ж.Ганхуяг                          Хан-Уул дүүргийн Засаг дарга

3. Д.Бадарсан                      Сүхбаатар дүүргийн дасаг дарга

4. М.Чинболд                        Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

5. С.Соёмбобаатар            Улаанбаатар хотын төв номын сангийн дарга

6. А.Нарантуяа                     Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга

7. Г.Чулуунбат                       Чандмань налайх НӨҮГазрын дарга

8. М.Батмөнх                         Налайх тохижилт НӨҮГазрын дарга

9. О.Баатархүү                     Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга

10.Ж.Октябрь                       Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга

11.М.Цэвээн-Очир               Автобус-3 ОНӨҮГазрын дарга

12.Х.Дарамбазар                Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга

13.Д.Энхсайхан                   Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ

14.Ц.Нэргүй                          Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга

15.П.Оюунцэцэг                   Москва өргөө НӨААТҮГазрын дарга

16. Н.Баяраа                        Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин