“Эрүүл мэндийн довтолгоо”-ны сургагч багш нар бэлтгэгдэж байна
2014-06-27

alt

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг өрнүүлж байна.

ы

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг хэрэгжүүлэх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг түргэвчилсэн байдлаар 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үндэсний сургагч багш нар нь энэ сарын 29-нөөс 7 дугаар сарын 7-ны хооронд хөдөө, орон нутагт ажиллаж, нийт 5 бүсэд сургалт явуулж, аймгуудын сургагч багш нарыг бэлтгэх юм. Түүнчлэн аймгуудын сургагч багш нар сум, орон нутгийнхаа оршин суугч хүн амдаа чиглэн, хүрч ажиллах юм.

ы

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний талаар НЭМҮТ-ийн захирал Ө.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

ы

“Айл өрх, иргэн бүрт зайлшгүй эзэмшүүлвэл зохих 21 дадал “Эрүүл мэндийн довтолгоо” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Тус үйл ажиллагаа нь улсын хэмжээнд өрх, айл бүрт хүрэх зорилготойгоор хэрэгжинэ. Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал, эрүүл ахуй гэх зэрэг хорт зуршил, буруу дадлаас үүдэлтэй өвчнийг өнөөдөр амьдралын буруу хэвшлээс үүдсэн өвчин, эмгэг гэж нэрлэх болсон. “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгийг амьдралын буруу хэвшлээс болж үүдээд байгаа өвчнүүдийн эсрэг тэмцэхэд зориулдаг ёстой юм. Тэгэхээр энэ сангийн мөнгөөр өрх бүрт амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг довтолгоогоор хүргэж байгаа хэрэг. Урьд нь өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд иргэндээ зориулаад нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулахад чиглэсэн мөнгийг өгч байгаагүй. Түүнчлэн өнөөдөр бэлтгэгдэж буй үндэсний сургагч багш нар аймгуудад ажиллаж, сум, өрхийн эмч нарыг мэдлэг, арга зүйгээр хангах юм. Ингэснээр “Иргэн Доржийг таньдаг, ямар эрсдэлд өртөх магадлалтай вэ гэдгийг мэддэг” тухайн эмчийн хүндээ хүрсэн үйл ажиллагаа явуулах боломж нь, арга зүй нь бүрдэж байгаа юм” гэв.

ыыый

alt

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянаж бууруулан, эрт арга хэмжээ авбал халдварт бус өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүний дотор зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижин өвчнийг 90 хүртэл хувиар, хорт хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг ДЭМБ зөвлөж байна. Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг, гадаад орчны хүчин зүйл 20-25 хувийг, эмнэлгийн хүчин зүйл 10 орчим хувийг тус тус эзэлж байгаа нь хүн бүр өөрөө эрүүл байх эсэхээ шийдвэрлэж чадахыг харуулж байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин