Обамагийн амьдралаар кино хийнэ
АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обамагийн амьдрал болон улс төрийн карьераар нь кино хийхээр болжээ. Энэхүү уран бүтээлийг “Sony picture” кино компани хийхээр болсон тухай “Freedomoutpost.com” мэдээллээ. Кино зохиолыг бичсэн Спике Хэр “Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа кино хийхээр төлөвлөсөн” гэж ярьжээ. Тэрбээр “Обама бол агуу удирдагч. Эрэгтэй хүний төгс жишээ. Түүний амьдралаар кино хийж, хөшигний цаадах амьдралыг олонд дэлгэхийг хүсч байна. Обама бол цэвэр улстөрч гэдгийг онцлох нь зүйтэй” гэж ярьсан байна.
Зохиолч Ерөнхийлөгчтэй өнгөрсөн жил уулзах үеэрээ кино хийх тухайгаа хэлж байсан ч Обама татгалзсан билээ. Харин тэргүүн хатагтай Мишель Обама нөхрөө ятгахад Спике Хэрд туслана хэмээн амлаж байжээ.
Кино ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөж буй ч Обамагийн дүрд ямар жүжигчин тоглох нь тодорхойгүй байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ