Аюулгүй орчин бүрдүүлсэн сургуулийг шалгарууллаа

“Амьдралын зөв хэвшил авто ослоос таныг сэргийлнэ” компанит ажлын хүрээнд авто замд ойрхон байрлалтай сурагчид нь осол, гэмтэлд өртөх эрсдэл өндөртэй 70 сургуулийн судалгааг гаргасан. Мөн дээрх сургуулиудын дунд хүүхдүүдээ зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюул, эрсдэлгүй орчин бүрдүүлэх болзолт уралдааныг зарлаж дүгнэсэн байна.
Есөн сарын турш үргэлжилсэн энэ уралдаанд Нийслэлийн 104, 71, 48, 35 дугаар сургуулиуд тэргүүн байр эзэлсэн байна.
Нийслэл хотод зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн судалгааг харахад дийлэнх нь сургуулийнхаа ойр орчимд, гэр сургуулийхаа хооронд осолд орсон байдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ