Хойд Солонгос дахин пуужин туршина гэв
2014-06-30

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Ы Чун Өмнөд болон Хятадын удирдлагуудад хандаж мэдэгдэл хийсэн тухай “KCNA” агентлаг уламжлав. Тэрбээр “Хойд Солонгосын ард түмэн, газар нутгаа хамгаалахыг тулд дахин пуужин туршихад бэлэн” гэж хэлжээ.

Ирэх долоо хоногт БНХАУ-ын дарга Си Жинпин Өмнөд Солонгост төрийн айчлал хийх билээ. Энэхүү айчлалын хүрээнд Си Жинпин болон Ерөнхийлөгч Пак Ын Хэ нар Солонгосын хойгийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн нь хойдуудын дургүйцлийг хүргэжээ.

Өнгөрсөн баасан гаригт Хойд ойрын болон дунд тусгалтай гурван пуужин туршсан юм. Харин Өмнөдийн тагнуулын мэдээгээр хойд ямар ч шалтгаангүйгээр пуужин туршсан нь Си Жинпиний айлчлалыг эсэргүүцсэнтэй холбоотой гэнэ.

Харин Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян Ким Чен Унд хандаж болчимгүй үйлдлээ зогсоохыг хүсч “ямар шалтгаанаар пуужин туршсанаа тайлагнахыг хүссэн” тухай “Синьхуа” агентлаг дамжууллаа.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин