Агаарын бохирдлыг бууруулахад 20,2 тэрбум төгрөг зарцуулна

img

“Бүтээн байгуулалтын цаг”-аар  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга н.Эрдэнэцогт оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ: df -Манай хороо ирэх жилүүдэд агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээг нэмэгдүүлэх, нийслэлийн агаарын чанарын бүс тогтоох, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн журмыг батлуулахаар боловсруулж байгаа. Агаарын чанарын мэдээлэл хяналтын талаар тодорхой ажлыг хийж байна. df Олон нийтийн агаарын чанарын мэдээллийг цаг тутам оршин байгаа нутгаасаа авдаг, зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлдэг байх төслийг хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод агаарын бохирдолт ихтэй 10 байршилд LED дэлгэц байршуулна. Иргэд, аж ахуйн нэгжид агаарын бохирдлын талаар цаг алдалгүй хүргэх юм. Агаарын чанарын ухаалаг хяналтын хүрээнд дээрх ажлыг хийнэ. Улаанбаатар хотод агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг хийж байна. Наймдугаар сард тооллого дуусна. Ингэснээр агаарын чанарын талаар нэгдсэн зөв бодлого хэрэгжүүлэхэд тустай. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар жилд 15 мянга орчим сайжруулсан  зуух угсрах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Ингэснээр гадагшаагаа урсах мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх чиглэлээр тодорхой бодлого баримтлан ажиллаж байна. Туршилт судалгааны шатанд явж байна. Эрчим хүч, нам даралтын зуухны чиглэлээр хэд хэдэн ажил хийгдэж байгаа. df Цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах чиглэлээр Хөгжлийн банкнаас 14,8 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг төсөл хэрэгжсэнээр цахилгаанаар халаах боломжийг олгоно. 2014 онд багтаад 100 кВт-аас дээш хүчин чадалтай том оврын 19 зуухыг нэн яаралтай солих шаардлагатай байгаа. Тийм учраас стандартад нийцүүлэхээр ажиллаж байна. df Жишээлбэл, 3,4-р хороолол шиг хоёр ч хорооллыг дулаанаар хангах шинэ эх үүсвэрийг энэ онд ашиглалтад оруулна. "ДЦС-4" ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа энэхүү дэд станцын бүтээн байгуулалтын зэрэгцээ агаарын бохирдол ихтэй бүсэд уурын таван  зуухны ажиллагааг зогсоолоо. Эдгээр уурын зуухнаас дулаан авдаг байсан Баянгол дүүргийн 113-р сургууль, Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн А, Б байр, 124-р цэцэрлэг, 10-р хорооны цогцолборыг төвийн дулааны шугамд холбохоор шийдвэрлэлээ гэв. df Агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг чиглэл нь шингэрүүлсэн хий хүлээн авах хадгалах, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх. Энэ чиглэлээр үндэсний хорооноос хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Тодруулбал, шингэрүүлсэн хий борлуулагч компаниудын нөөцийн савны багтаамжийн хэмжээ 2800 мЗ байсныг 5200 мЗ болгож, шингэрүүлсэн хийн ахуйн хэрэглээг нэмэхийн тулд 5000 айлыг хийн плиткаар хангах ажлыг эхлүүлжээ. df Түүнчлэн, төмөр замын нэг вагоны тээврийн зардал 1,1 сая байсныг 600 мянган төгрөг болгон бууруулж, хэрэглэгчдэд шингэрүүлсэн хийг хямд өртгөөр хүргэх нөхцөл бүрдүүлсэн байна. Казакстанаас хямд өртгөөр шингэрүүлсэн хий импортлохоор яриа хэлцэл хийж, биотүлш, сайжруулсан түлш үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байгааг үндэсний хорооныхон мэдээллээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх эдгээр ажилд энэ онд нийт 20,2 тэрбум төгрөг баталсан байна. df Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ