Европын холбооны орнуудад визгүй зорчино
2014-07-01

Украины иргэд жилийн дараа Европын холбооны бүрэлдэхүүн 28 оронд визгүй зорчихоор болсон тухай тус улсын Гадаад хэргийн сайд Павел Климкин мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг онцлов. Украин өнгөрсөн баасан гаригт Европын холбоонд албан ёсоор элсч, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардан авсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины ард түмэнд баяр хүргэж, хоёр орны нөхөрлөл үүрд бат оршихыг ерөөжээ.

Украины хагас сая иргэн Оросын Ростов мужид ирээд буй. Ирж буй дүрвэгсдийн урсгалыг саармагжуулахын тулд тус мужийн захирагч Василий Голубев Ростовт онц байдал зарлаж, хил орчимд армийн цэргүүдийг байршуулсан байна.

Оросын “Орт 1” телевизээр “Ростов мужид нэвтэрч чадаагүй 5000 орчим украинчууд хил орчимд байршиж эхлэв. Тэдэнд цэвэр усны асуудал тулгамдаж иргэний эрх ноцтой зөрчигдөж байна” гэж мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин