Авилгын хэргээр намаасаа хөөгдлөө
2014-07-01

БНХАУ-ын нөлөө бүхий эрхэм, генерал Жен Сюй Цайхоу авилга авсан хэмээн Коммунист намаасаа хөөгдсөн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасан юм. Улс төрийн товчооны гишүүн Жен Сюй Цайхоу ходооны хорт хавдартай гэх шалтгаанаар шоронд бус гэрийн хорионд байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн 2012 онд нэгэн нефтийн компаниас 75 сая юанийн авилга авсан хэмээн буруутгагдаж цагдаагийнханд баригдсан билээ. Жен Сюй Цайхоу нь 1971 онд Коммунист намын гишүүн болсон. Жилин мужийн Цэргийн бодлогын хэлтсийн орлогч даргаар болон өмнөх төрийн тэргүүн Ху Жинтаогийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Өнгөрсөн оноос эхлэн удирдагч Ши Жинпин авилга авч, албан тушаалаа урвуулан ашигласан Коммунист намын 10 мянга гаруй гишүүний эрхийг түтгэлзүүлсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин