Бейонси нөлөө бүхий эрхмээр тодров
2014-07-02

Алдарт “Forbes” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эрхмийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн жил тэргүүн байранд орж байсан хөтлөгч Опра Уйнфри тавдугаар байранд жагсчээ. Бейонси өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 115 сая ам.долларын орлого олсноос гадна нийгэм, олон нийтийн дунд эзлэх байр сууриараа онгойрсон тул түүнийг энэ оны онцлох эрхмээр тодруулсан гэж тус сэтгүүлийн редакци мэдээлэв.

Бейонси  “95-стоп” хэмээх ганцхан тоглолтоороо 2.4 сая ам.доллар олсон бөгөөд “Forbes”-ийн жагсаалтын зургаадугаар байрт орсон нөхөр Жэй Зитэйгээ хамт энэ зун томоохон хэмжээний аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Дуучны араас Леброн Жэймс, Доктор Дре, Эллен Дежиннерес, Флойд Мэйвээдэр, Рианна, Кейти Перри, бага Роберт Дауни нар эхний аравт багтсан бол Барак Обама 24, Мишель Обама 27, Путин 45-т жагсчээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин