Луганск дайны бэлэн байдалд шилжив
2014-07-04

Укрианы арми Луганск хот руу гэнэтийн дайралт хийсний улмаас 250 сурагчийн багтаамжтай дунд сургууль дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай “elise.com.ua” мэдээллээ. Салан тусгаарлагч нарын бүгж байсан тус сургуулийг армийнхан агаараас бөмбөгдөж, дэлбэлсэн байна. Энэ үеэр 10 гаруй хүн гэмтэж, 14, 18 настай хоёр хүүхэд амиа алдсан гэж Луганск хотын удирдлагууд мэдэгдэв.

1

Луганск хотын тэргүүн Валерий Болотов “Порошенко Луганск хотыг буцаан авах нэрийдлээр ард түмнээ хөнөөж байна. Украины арми украин иргэдээ аллаа. Энэ хүчирхийлэл хойшид ч үргэлжлэх болно. Өнөөдөр армийнхан Луганск хот руу агаарын довтолгоо хийлээ. Киевийн зүгээс байлдааны ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбогдуулан дайны бэлэнд байдалд шилжиж буйгаа мэдэгдье. Манай хүмүүс хөнөөгдөж эхэллээ. Армийнхан тэднийг яг л нохой шиг алж байна” гэж мэдэгджээ.

1

Харин Ерөнхийлөгч Петр Порошенко Луганск хотыг эргүүлэн авахыг тулд бүхнийг хийх болно гэдгээ мэдэгдээд бууж өгөхийг хүссэн байна.

Украины армийн гэнэтийн дайралтыг Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров буруутгаж, цус урсгахгүй байхыг Порошенкогоос хүсчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин