БНСУ-ын визний журамд өөрчлөлт орлоо
БНСУ-ын визний журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
х
Тус улс руу зорчих хүсэлтэй манай улсын иргэд барьцаа болгон банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг байсан. ГХЯ-нд үүнтэй холбоотой гомдол иргэдээс их хэмжээгээр ирдэг байжээ. Өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ руу зорчих хүсэлтэй иргэдийн барьцаа мөнгөнд өөрчлөлт орж, урилгагүй иргэн 20 сая төгрөгийг байршуулдаг байсан бол 14 сая болгож, урилгатай хүнд шаардагддаг 10 сая төгрөгийг долоон сая болгон бууруулсан байсан.
а
Харин энэ удаад тус мөнгийг дахин бууруулсан тухай мэдээллээ. Тодруулбал, 14 сая төгрөгийг найман сая болгож, долоон саяыг, таван сая хүртэл бууруулжээ. Мөн Солонгос Улс руу виз мэдүүлэхэд бүрдүүлдэг байсан бичиг баримтыг цөөлсөн байна. Энэ журам энэ сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхлэх аж.
х
Одоогийн байдлаар манай улсын 25 мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа аж. Үүний 16 мянга орчим нь хуулийн дагуу бол 6000 орчим иргэн хууль бусаар амьдардаг гэнэ. Манай улсаас 1994 оноос хойш БНСУ руу гараад сураггүй болсон 29 иргэн байдаг аж. Энэ иргэдийг манай Эрүүгийн цагдаагийн газар, Солонгосын холбогдох байгууллагынхантай хамтран хайх ажиллагаа явуулснаар 10 хүнийг олсон бол 19 хүнийг нь хайж байна гэх мэдээллийг өгсөн.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ