Л.Данзанноров: Ц.Улаанхүүгийн биеийн байдал тааруу байгаа
2011-12-15

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүгийн хэргийг  Дээд шүүхийн эрүүгийн танхимд өчигдөр  хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.  Хяналтын шатнаас ямар үндэслэлээр  уг хэргийг буцаасан эсэхийг түүний  өмгөөлөгч Л.Данзанноровоос тодрууллаа. -Ц.Улаанхүү начны хэргийг ямар үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан юм бэ? - Ц.Улаанхүүд холбогдох хэргийг хяналтын шатнаас байцаан шийтгэх ажиллагаанд зөрчил гарсан  гэх үндэслэлээр  нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад  буцаасан. Мөн мансууруулах  төрлийн эм  бэлдмэл онц их хэмжээгээр хадгалсан  эсэх нь эргэлзээтэй учраас зарим зүйлийг тодруулах шаардлагатай ч  гэж дээд Шүүхээс үзсэн. - Биеийн байдал нь муудсан гэсэн. Батлан даалтад гарах хүсэлт гаргасан уу? - Биеийн байдал нь тааруу. Одоогоор батлан даалтад гаргах хүсэлт шүүхэд гаргаагүй. Дээд шүүхийн тогтоол бичгээр гарсны дараа хүсэлт гаргах эрх нээгдэнэ. Дашрамд дурдахад  Ц.Улаанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан  нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад  гарахдаа  төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарч байв. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
Ha ha Bangladeshd haltar huuhentei honon unjin nargij baigaad irlee gej buh Mongoloor gaihuulj baidag hun chanariig ni bodhod ene hun shunaltai.Mungunii,bieiin hel amnii shunaluud urgelj hamt yavdag ni unen.Har tamhi kiil kiileer ni Mongold avchraad hichneen humuusiin tsus nulims amidraliig idhiig sanaarhsand ni yal onooh ni shudraga.Ter jiriin neg hereglegch bish
2012-03-18
Nachin bolhooroo Ulaanhuu buruugui yum uu Dundgoviinh bolhooroo buruugui yum uu? Umhii gahainuudiig hairlaad baihaar Begzsuren 9 hun buudaj,Tserenpuntsag, Battulga spirtiin naimaa hiij,Odhuu,Asashoru,Usuhbayar baar hesch arhidaj agsamnaj,ene muu lalar har tamhi buunuur zarj DOH-toi har huuhentei nargisnaa Mongol dayar gaihuulj baigaa.Ulaanhuug tsaazlah heregtei.
2012-03-18
мань хүн тунг нь хэтрүүлчихжээээээээ ккк
2011-12-27
Yamar ch baisan butsna gedeg uchirtai. Unen zuv ni oldoh bailgui dee. Uneheer Ulaanhuu guaig tiim yum hiihgui gej bodoj bna. Umguulugch nart ni amjilt husie. Nutgiin zaluu umguulj baigaa yum bna. Yalaarai. Itgej bga shu Danzannorovoo!
2011-12-16
Nachin bolhooroo Ulaanhuu buruugui yum uu Dundgoviinh bolhooroo buruugui yum uu? Umhii gahainuudiig hairlaad baihaar Begzsuren 9 hun buudaj,Tserenpuntsag, Battulga spirtiin naimaa hiij,Odhuu,Asashoru,Usuhbayar baar hesch arhidaj agsamnaj,ene muu lalar har tamhi buunuur zarj DOH-toi har huuhentei nargisnaa Mongol dayar gaihuulj baigaa.Ulaanhuug tsaazlah heregtei.
Наад үгээ энэд хэлээд хэрэггүй найзаа!! Шинэ Монголын түүхэнд ёстой мөнжгөрөөрөө, чадлаараа "Начин " авсан цөөн бөхчүүдийн нэг нь Дундговийн Улаанхүү начин юм шүү!! Үүнийг бөхчүүд сонирхогчид бүгдд мэднэ. Олон жил улсад дөрөв давсаны эцэст НАЧИН аваад, дараа нь начнаа ахин БАТАЛСАН зааны дайтай начин шүү!! Хээгүй сайхан ах минь юм сан!! Нэг л сонин учиртай хэрэг болоод байна! Гэрч гэх хүн нь шүүх хуралд огт ирэхгүй оролцохгүй байгаа гээд л ...!
2011-12-15
Найраагаар улсын цол авсан "бөх" нэртэй хүмүүс хуулийн өмнө тэгш хариуцлага хүлээх хэрэгтэй. Шадарга л байцгаая л даа. Хар тамхины хэргээр гадаад дотоодод ял эдэлж байгаа олон л хүн байгаа.
2011-12-15
Наад үгээ энэд хэлээд хэрэггүй найзаа!! Шинэ Монголын түүхэнд ёстой мөнжгөрөөрөө, чадлаараа "Начин " авсан цөөн бөхчүүдийн нэг нь Дундговийн Улаанхүү начин юм шүү!! Үүнийг бөхчүүд сонирхогчид бүгдд мэднэ. Олон жил улсад дөрөв давсаны эцэст НАЧИН аваад, дараа нь начнаа ахин БАТАЛСАН зааны дайтай начин шүү!! Хээгүй сайхан ах минь юм сан!! Нэг л сонин учиртай хэрэг болоод байна! Гэрч гэх хүн нь шүүх хуралд огт ирэхгүй оролцохгүй байгаа гээд л ...!
ih sain umguulugch avsan bn shuu dee danzannorov ih sain gediin bn leee
2011-12-15
Ер нь хар тамхины хэрэгт төр хамгийн хатуу хууль батлаж, шүүх хамгийн хатуу ялыг өгч байх хэрэгтэй.
2011-12-15
Буруутай бол ялын хамгийн хатууг өг. Үл буруутай бол төр уучлал гуйгаад энэ хүнийг явуул.
2011-12-15
Бөх гэхээрээ л сайхан хүн байдаг юм уу.
2011-12-15
арай үгүй байлгүй дэээээ энэ сайхан бөх хүн
2011-12-15
Ha ha Bangladeshd haltar huuhentei honon unjin nargij baigaad irlee gej buh Mongoloor gaihuulj baidag hun chanariig ni bodhod ene hun shunaltai.Mungunii,bieiin hel amnii shunaluud urgelj hamt yavdag ni unen.Har tamhi kiil kiileer ni Mongold avchraad hichneen humuusiin tsus nulims amidraliig idhiig sanaarhsand ni yal onooh ni shudraga.Ter jiriin neg hereglegch bish
Харин мундаг өмгөөлөгч авч дээ.
2011-12-15
buruutai ni togtoogvol horih l heregtei. huuliig guuli bologvoo shuugch naraaa.
2011-12-15
мань хүн тунг нь хэтрүүлчихжээээээээ ккк
Харин мундаг өмгөөлөгч авч дээ.