Батлан хамгаалахын шинэ сайдыг танилцуулав
2014-07-05

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Батлан хамгаалахын шинэ сайдыг танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Батлан хамгаалахын шинэ сайдаар Валерий Гелетеяг санал болгожээ. Өнөөдөр Украины Засгийн газар шинэ сайдыг 100 хувийн саналаар дэмжсэнээр тэрбээр тамга тэмдгээ хүлээн авсан тухай “www.kiyvpost.com” мэдээлэв.

ө

Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайдыг армид тогтсон авлига, хүнд суртал, хээл хахуулийг эцэслэж чадна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдсэн байна.  Тэрбээр “Украины арми цэвэр байх учиртай. Арми шударга, үнэнч байх ёстой. Валерий Гелетея энэ бүхнийг цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

а

Харин Валерий Гелетея “Би Киев, Крым, Украины зүүн хязгаарт ялалт авчирах болно” гэв. Гурван сарын турш Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Михаил Ковалийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлд ахлах мэргэжилтнээр томилогдсон байна.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zogii:
валерий гелетея “би крымd ялалт авчирах болно” гэв.
2014-07-05