Даян аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн байна.
ө
Тэрбээр “Би хараахан дархан аварга цолоо авчихаагүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд бэлтгэл, сургуулилтаа орхиогүй болохоор ер нь барилдахад бэлэн байгаа гэж ойлгож болно. Яагаад бэлтгэл, сургуулилт сайн байдаг вэ гэхээр олон шавьтайгийн маань ач юм. Тэд нартай биетээр мэх, техникийг үзүүлэх, хамтарсан бэлтгэл, сургуулилт хийх зэргээр байнга барилдаж л байгаа. Баяр наадмаас өмнө дархан аварга цол хүртвэл ард түмнээ хүндэтгээд наадамд барилдана” гэж ярьжээ.
ө
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрөгч сард УИХ-аар батлагдсан. Уг хуулиар Үндэсний бөхийн далай аварга цолыг хассан тул даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолтой болох нь тодорхой болоод байгаа билээ.
ө
Б.Бэхи