Ким Ир Сений машиныг үзүүлэв
2014-07-05

Зөвлөлт холбоот улсын Ерөнхийлөгч Иосиф Сталины Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч, агуу удирдагч Ким Ир Сенд бэлэглэж байсан “Лимузин Зис-100” машиныг Сөүл хотын Юунгсан дүүрэг дэх Солонгосын дайнд зориулсан “Үнэн”  үзэсгэлэнд анх удаа байршуулжээ.

б

Түүхийн гэрч болсон энэхүү машиныг энэ сарын 14-нд Токио хотод “Дайны дараа” хэмээх үзэсгэлэнд байршуулахаар болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Уг машиныг  1948 оны нэгдүгээр сарын 14-нд Сталин  Ким Ир Сенд бэлэглэж байсан аж.

б

Улмаар Солонгосын дайн эхэлсний дараа Өмнөд Солонгосын армийн цэргүүд тус машиныг Сөүлд авчирсан билээ. Тэр цагаас хойш Өмнөдөд хадгалагдсан энэхүү машиныг өнөөг хүртэл ганц ч удаа олон нийтэд үзүүлээгүй юм. Тус улсын Засгийн газар  түүхийн гэрч болсон энэ машиныг дэлхийн 11 оронд аялуулах шийдвэр гаргажээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин