Эмнэлгийн тусламж шуурхай үзүүлэхийг үүрэг болгожээ
2014-07-06 12:15

Хэдхэн хоногийн дараа Монгол улсын тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Үндэсний их баяр наадам болж, бүх нийтээрээ тав хоногийн турш амрах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвийн дарга нарт албан даалгавар өглөө.

alt

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний шуурхай, бэлэн байдлыг хангаж, дараах ажлуудыг зохион байгуулж ажиллах үүргийг өгчээ. Үүнд: 

ы

1. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, яаралтай тусламж шаардлагатай аливаа тохиолдолд тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эмнэлэг хоорондын шилжүүлгийн асуудлыг чирэгдэлгүй, шуурхай зохицуулах арга хэмжээ авах

бы

2. Баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм, журмаа сахин ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх

я

3. Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нар амралт, баярын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгах

ы

4. Туршлагатай эмч нарыг жижүүрт гаргах, хариуцлагатай жижүүр, алсын дуудлаганд явах эмч нарыг батлагдсан хуваарийн дагуу бэлэн байлгах

ы

5. Хүнд өвчтөн, эх, хүүхдэд тусламжийг шуурхай үзүүлэх, дуудлагын эмч нарыг бэлэн байлгах, хүнд өвчтөнд эмч нарын зөвлөлгөөнийг хугацаа алдалгүй хийх, шаардлагатай тохиолдолд чирэгдэлгүй шилжүүлэх ажлыг зохион байгуулах

ы

6. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд эмнэлзүйн чиглэлээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг лавлагаат тусламж, үйлчилгээ, мэргэжил арга зүйгээр шуурхай ханган ажиллах

ы

7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, стандартыг чанд мөрдөх, аюулгүй ажиллагааг хангах, эрсдэлээс сэргийлэх

й

8. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг асуудал гарахаас сэргийлэх зорилгоор байнгын хяналт тавьж ажиллах

й

9. Алсын болон яаралтай түргэн тусламжийн дуудлаганд явах унааг бэлэн байлгах, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэлийг хангалттай хэмжээгээр нөөцлөх

й

10. Амаржих дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд урьдчилан авчирч, гарч болох эрсдэлээс сэргийлэх

й

11. Жирэмсэн эх, бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, гал, усны аюул, хордлогоос сэргийлэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх чиглэлээр анхааруулгыг олон нийтэд хүргэх

ы

12. Болзошгүй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, ор дэлгэх тооцоо, судалгаа гаргаж, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах

ы

13. Түргэн тусламжийн автомашин, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн болон багаж, тоног төхөөрөмж /амьсгалын аппарат/ -ийг бэлэн байлгах

ый

14. Байгууллагын барилга, байгууламж, бүтцийн болон бүтцийн бус хэсэг /цахилгаан, усан хангамж, санхтехник/ - ийн хэсгүүдийг шалгаж, үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах

ы

15. Өвчтөн үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

ы

16. Нийтийг хамарсан хоолны хордлого, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ноцтой алдаа, зөрчил гарсан үед Эрүүл мэндийн яамны хариуцлагатай жижүүрт 323002 тоот утсаар шууд мэдээлнэ.

бы

17. Баяр наадмын амралттай холбогдуулан гаргасан дарга, захирлын тушаал, шийдвэр, хариуцлагатай жижүүр, онцгой байдлын үед холбоо барих ажилтны хуваарь, утасны жагсаалтыг ябамны ТЗУГ –т ирүүлэх

өы

Дээрх арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан тухай албан даалгаврын хэрэгжилтийн тайланг эрүүл мэндийн байгууллагууд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт энэ сарын 18-ны өдөр ирүүлэх юм байна.

пд

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
udval said:
ene salbart yu ch hiisengui de nuruugaa avhuulsan mori shig bolson heden emch naraa l daramtlahaas uur yum hiideg yumuu
2014-07-07