МИАТ Ханеда руу нислэг хийдэг болно
2014-07-06

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК ирэх наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Япон улсын нийслэл Токио хот руу хийх мягмар, бямба гаригийн нислэгээ зорчигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан Ханеда ОУНБ-руу хийхээр болсон байна.

a

Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 25 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэлээр 30 орчим минут яваад хүрэх боломжтой юм. Мөн Ханеда олон улсын нисэх буудлаас тус улсын орон нутгийн дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой нь гэж үзсэн гэнэ.

a

МИАТ компаниийн хувьд Токио хот руу өдөр бүр нислэг үйлдэж байгаа бөгөөд мягмар, бямба гаригаас бусад өдрийн нислэг Нарита олон улсын буудалд газарддаг хуваарийн дагуу байх аж.

z

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
cheh uls ruu hamgiin erelttei baigaa shuu dee end heden myangan mongol ba shuu dee belit n oldohgui unrtri ba
2014-07-06