Гарааш нурж, иргэдэд хохирол учруулжээ
Сүүлийн өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо нийт нутгаар орсноос гол ус, үерлэсэн тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж буй. Тэгвэл гол ус, үерийн аюулаас ондоо нэгэн аюул иргэдэд тулгарах боллоо.
й
Тодруулбал, Баянгол дүүргийн 15-р хороо, Ард Аюушийн гудамж, VI бичил хорооллын өмнө буюу 40 дүгээр сургуулийн дэргэд байрлах автомашины гарааш нурж, зогсоол дээр байсан хоёр автомашиныг дарсан нь энэ аж.
й
Хэзээ, хэн, ямар технологиор барьсан нь тодорхойгүй уг гараашнуудын хана ийнхүү нурсан байна. Нурангинд автомашин нь дарагдсан иргэдийг хэн хохиролгүй болгох вэ. Бороо оруулсан тэнгэрээс үү , гараажны эзнээс үү, аль эсвэл барьсан хүмүүсээс нь үү. Иймэрхүү эзэнгүй хохирол учруулсан хэрэг нийслэлд нилээдгүй гардаг тул иргэд дахин ийм хохиролд өртөх вий хэмээн сэрэмжлүүлэг болгон мэдээллээ.
й
СЭТГЭГДЭЛ БИЧИХ