Буриад сурын харваа эхэллээ

img

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа Сурын талбайд өнөөдөр эхэлж байна.

б

Эрт дээр үеэс эрийн гурван наадамд хүчит бөх, хурдан морь, мэргэн харваачид хурд, хүч, цэц мэргэнээ сорьсоор ирсэн уламжлалтай. Сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн өвөрмөц онцлогтой билээ. Манай оронд үндэстэн ястны онцлогийг харуулсан халх, урианхай, буриад гэх гурван төрлөөр сур харваж байна.

б

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өчигдөр тодорсон бол өнөөдөр Буриад сур харваачид аваргаа тодруулна. Харин маргааш 09.00 цагт сурын талбайд Хүүхдийн сурын харваа эхэлнэ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ