Жет Ли: Жэки бид хоёр найзууд биш өрсөлдөгчид
2014-07-08

Хятадын нэрт жүжигчин Жет Лигийн “CNN” агентлагт өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд жүжигчин, найруулагч Сильвестер Сталлонегийн найруулсан “Дийлдэшгүй” уран сайхны кинонд тоглосон юм.

6

-Өнөөдөр жүжигчин бус шүүгч Жет Лиг харж байгаадаа таатай байна. Хагас жилийн турш дэлгэцнээ гарсан “Авьяаслаг хятадууд” нэвтрүүлэг сүүлийн шатандаа иржээ. Дэлгэцэн дотор ууртай ширүүн дүртэй Жет Ли энэ нэвтрүүлгийн үеэр гадаад төрхөө бүрэн өөрчилж, энгийн даруухан харагдаж байх чинь?

-Хятадууд дэндүү авьяаслаг юм. Хөөх гэж дуу алдмаар үзүүлбэрүүдийг ямар их үзэв ээ. Нэг үгээр шүүгч гэх эрхэм цол надад хүнддээд байх шиг санагдсан. Тэмцээний төгсгөлд ганцхан хүнд бүх алдар нэр, мөнгөн шагналыг өгнө гэхээр хайран. Хааяа Жет Ли чи ингэж хүний хувь тавиланг шийдэж суухын оронд тэр кинондоо тогло гэх бодол төрдөг. /Инээв/

7

-Та энэ шоуны үеэр Канад болон АНУ, Орос улсад “Дийлдэшгүй” киноны зураг авалттай байсан. Энэ уран бүтээлд Ази тивийн ганцхан төлөөлөл бол та?

-Ази тивийн төлөөлөл “Дийлдэшгүй” дотор багтахгүй бол онцгүй шүү дээ. 2009 онд Сильвестер Сталлоне иймэрхий төрлийн кино хийхээ хэлж байсан. Долоо хоногийн дараа Сталлоне намайг кинондоо тоглох санал тавьсан. Би ч дуртайяа хүлээн авсан.

7

-Би энэ үгийг Сталлонегийн амнаас биечлэн сонсоогүй л дээ. Тэгэхдээ таны оронд Жэки Чаныг тоглуулах хүсэлтэй байсан гэсэн?

-Тийм гэж үү. Анх удаа л сонсч байна. Тэгэхдээ Жэки бол агуу жүжигчин. Хятадын кино урлагийн загалмайлсан эцэг гэхэд ч багадахаар тийм л эрхэм.

7

-Жеки Чан Хятадын кино урлагийн хөх луу гэсэн үг үү?

-Тиймээ. Хөх луу.

6

-Та тэгэхээр ямар луу вэ?

-Би луу биш тогоруу. /Инээв/

6

-“Дийлдэшгүй” киноны 90 хувьд нь зодоон тулаан, хүчирхийлэл, айдас, аллага гардаг. Миний бодлоор энэ киноны зохиол амьдралтай тийм ч ойр санагдахгүй байгаа. Тэгэхдээ дэлхийн зарим оронд иймэрхүү үйл явдал өрнөдөг байж болох л юм. Таны бодлоор зохиол амьдрал хоёр хэр ойрхон санагддаг вэ?

-Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг. Тэгэхдээ “Дийлдэшгүй” киноны зохиол Бээжин, Нью Йорк, Москва гээд л нийслэл хотуудад өрнөхгүй нь тодорхой. Алс бөглүү, нийгмийн ялгаа хэтэрхий их газар авсан газруудад нэг хүний гарт дийлдэшгүй эрх мэдэлтэй байдаг. Харин ганцхан хүнд эрх мэдэл төвлөрөхөөр хүчирхийлэл газар авдаг гэж боддог. Энэ киноны зохиол иймэрхүү хүмүүсийг гаргаж ирэхийг оролдсон.

6

-Та өнгөрсөн жил хоёр ч үлгэрийн кинонд тоглосон?

-Үлгэрийн кино үлгэрийн мэт үйл явдал өрнөдөг учир л үлгэрийн, хийсвэр төсөөллийн уран бүтээл юм. Манай найз найруулсан “Хорт могой”, “Цэцэг” гэх хоёр кинонд хувилгаан багшийн дүрийг бүтээсэн. Анх энэ хоёр кинонд тоглох бодолгүй байсан ч найзынхаа ятгалгаар тоглосон. Дараа нь үзсэн чинь их таалагдсан шүү.

6

-Нэг хэсэг Брюс Ли болон Жэки Чан нарыг харьцуулдаг байсан. Харин 90-ээд оны эхээр Жеки Чан та хоёрыг хооронд чинь харьцуулж, үргэлж дэлгэцэн дотор тулалдуулахыг хүсдэг байсан. Энэ бүхэн танд дарамттай санагддаг уу. Одоо хүртэл?

-Анх хэцүү байсан. Ямар ч орны хэвлэл мэдээллийнхэн надаас Жэкиг асуухгүй өнгөрнө гэж байхгүй. Би “Бид найзууд ч биш өрсөлдөгчид биш. Жэки бид хоёр зүгээр л уран бүтээлчид” гэж хариулдаг байсан. Тэгэхдээ нэг шугам дээр явж буй хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлэх бодол үргэлж байдаг.

6

-Хятадын кино урлаг их хүчирхэг болж байна. Тун удахгүй гаргаж буй уран бүтээлийнхээ чанар, цар хүрээгээрээ Холливуудтай зэрэгцэх гэж байна. Энэ их амжилтыг эхлэлийг тантай зайлшгүй холбоотой гэж бодож байна?

-Таны асуултад хариулах болгондоо заавал Жэкиг дурсах болоод байх юм аа. Хятадын кино урлагийг олон улсын давцанд гаргасан хүнийг намайг гэж хэлэхээсээ өмнө Жэки гэж хэлэх нь зүйтэй байх. Харин бид анхдагчийн ардаас орж ирсэн анхдагч.

6

-Сүүлийн үед жүжигчин гэх мэргэжлийг гутааж буй уран бүтээлчид их төрж байна. Та тэдэнд хандаж юу гэж хэлэхийг хүсч байна?

-Жүжигчин хүнийг хаанаас нь хараад л өө энэ чинь жүжигчин хүн байна гэж хэлдэг. Чадвар байхгүй бол бусдын уурыг хүргэхээсээ өмнө тайзнаас буу. Өөрийгөө үнэлдэг хүнийг л хүн гэдэг.

6

-Таныг хэд хэдэн уран бүтээл дээр найруулагч хийж байхыг харсан?

-Тиймээ. Найруулагч нарын ажил жүжигчнээс гоё гэдгийг мэдэрч буй.

6

-2009 оны долдугаар сард та Сингапур улсын иргэншилтэй болсон. Яагаад?

-Энэ тухай ярихыг хүсэхгүй байна.

-Таны бага нас их хүнд өнгөрсөн гэж сонссон. Дурсамжаасаа хуваалцвал?

-Үнэн үнэн. Нуух шаардлага байхгүй. Аав минь намайг хоёр настай байхад ходооны хорт хавдраар өөд болсон. Ээж минь 32 настайдаа бэлэвсэрч, бид дөрвийн төлөө ажиллаж, өдөрт 18 цаг Бээжин хотын метронд кондуктор хийдэг байсан. Ээж эгч, ах бид гурвыг гэрт цоожлоод, дүүг минь дагуулаад ажилдаа явдаг байсан гэсэн. Одоо бодоход бид хэд яаж хоолоо залгуулдаг байсан нь бүрхэг. Өдий хүртэл үхээгүйг бодоход ээж оройдоо хоол авчирдаг байсан л байх. /Инээв/

6

-Та зодооны урлагаар хичээллэх болсон түүхээ сонирхуулаач?

-Би долоон настайдаа Бээжингийн спортын сургуулийн ушугийн ангид элсэн орсон.  Тэр үед л ачит багш Ву Бинтэй анх удаагаа танилцаж билээ.

6

-1974 онд Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн 45 орноор аялаж байсан. Та таван жил дараалан Хятадын аварга болж, хүмүүс таныг “Гоц авьяастан” хэмээн өргөмжилдөг байсан?

-Гоц авьяастан байгаагүй ээ. Хүүхэд байхад намайг яаж шаргуу хичээллэж байгааг сонинуудаар бичдэг байлаа. Энэ бүхэн миний уур цухлыг бардаг байсан юм. Би ушугаар хичээллэхдээ бусдын адил олон саад бэрхшээлтэй учирч, үе үе бүхнийг орхихыг хүсдэг байсан. Харин Ву Бин багш маань бүх саад бэрхшээлийг давахад тусалж, спортоо хэзээ ч орхиж болохгүй гэдгийг мэдрүүлж өгсөн. Багшийн минь ганцхан үг миний амьдралыг өөрчилсөн. Би энэ үгийг зүрхэндээ шивсэн. Гэхдээ та нарт хэлэхийг хүсэхгүй байна. 1974 оны хоёрдугаар сар байхаа Хонгконгод кунфугийн үзүүлбэр тоглолт хийж байтал нэг найруулагч ирээд “Чи сайн байна. Кино од болохыг хүсч байна уу” гэж асуусан. Тэр үед би ердөө л 11 настай байсан. Дараа нь жил бүр Хонгконгод тоглолт хийх үед тэд над дээр ирээд “Чи залуу байна. Хурдан өсч дэвжихийг хүсэхгүй байна гэж үү” гэж шалгаадаг байсан. Тэгэхдээ багш 15 нас хүртлээ ямар нэгэн кинонд тоглохыг хориглож, зодооны урлагаар уйгагүй хичээллэхийг шаарддаг байсан.

6

-1982 онд “Шаолины сүм” кинонд тоглосон. Энэ таны анхны дүр үү?

-Тиймээ.

6

-Та одоогоор хэдэн уран бүтээлд тоглов?

-70 гаруй байх.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zaluu mongol er:
jet li mongoliig ih unelj hundeldeg ium bilee.jet li bol ih sain ontsgoi hun.harin hiatad ertontsiin huiten muu buhen dund tereer durguitsehdee shiruun huitemseg hartstai bolson baih..
2014-11-07
zochin:
bid hitatuuttai hezee ahan duus bolchihov .muu hujaa giin *ee
2014-07-08
31313:
manai nutgiin hun ntr en comment bichij bga humuusiin dund hyatad garaltai mongol humuus bgal yum bna
2014-07-08
zuviig l bch :
daruuhn shn hvn yma mnai mgl d ch bs shn tuvshin erchvvd bga.
2014-07-08
зочин:
манай нутгийн ахан дүүс удахгүй бүгдээрээ хамтдаа амьдах болно
2014-07-08
uhaalag daruuhan:
yamar goyo uhaantai zaluu veee? oddin uvchin-r uvchluugui l yum bn
2014-07-08
zochin:
saihan orchuulsan sain niitlel baina, bayarlalaa
2014-07-08