Арьс шир боловсруулахад хамтран ажиллана
2014-07-09

Монголын эдийн засгийн ирээдүйн тулгуур гэгддэг арьс ширний салбарынхныг төлөөлж Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржтой уулзлаа. Тус холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Энэ салбарыг дэмжих хүрээнд Засгийн газар, салбарын яамнаас анхаарч, 140,4 тэрбум төгрөг төсөвлөсөнд бид талархаж байна. Үүнээс 30 тэрбум нь техник технологид, 110,4 тэрбумыг эргэлтийн хөрөнгөд зарцуулах гэж буй нь арьс ширний үйлдвэрлэгчдийг дэмжсэн хэрэг гэж ойлгож байна.

аөб

Гэхдээ төрөөс үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа энэ үед малынхаа арьс ширний чанарт анхаарах хэрэгтэй. Учир нь, малчид цаг хугацаандаа малаа угаадаггүйгээс арьс ширний чанар муудах боллоо. Тиймээс тоо бус чанарыг эрхэмлэвэл малчид малынхаа арьс ширний чанарт анхаардаг болно байх аа” гэв. Харин салбарын сайд” Яамнаас авч буй арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 60 суманд мал угаах цэг байгуулахаар болсон.  Энэ талаар цаашид анхаарч ажиллана” гэв.

й

Уулзалтын үеэр тус холбооны гишүүн “Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэгчид арьсан ямар ч бүтээгдэхүүн чанартай хийж чаддаг болсон. Биднийг хэрэглэгчид л хурцалдаг. Салбарын сайд таниас хүсэхэд үндэснийхээ бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд ашиглах, хэрэглэх талаас нь уриалж өгөөч гэж хүсмээр байна” хэмээлээ. Ямартай ч, арьс ширний үйлдвэрүүдийг  хотоос гаргаж, Эмээлтэд байршуулах шийдвэрийг дэмжиж байгаа гэдгээ тэд хэлж байлаа. Өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 30 гаруй, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч  үйл ажиллагаагаа явуулж байна.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
bold:
aris shir bol belen mongo
2014-07-09
kkkkkk:
aridaa bolovsotuulj chaddag l baisan yomsan daa. odoo bolhoor yu yu gene ve. medemhiireedl lol. heregteil yildver. de. hujaad zarmaar baival zarldaa ergyy malaa hezee baihdaa arisaa hujaa naraar bolovsoruulj avdag boltsiin lol.yum yum hugjij baigaa shyy. aris shirnii tehnologych gesen. ergyy garaa kkk
2014-07-09
hotoos gargeh:
ene uildveriig ub hotoos gadagsh baiguulsan hund zeel olgoh hotod baigaa uildvert zeel olgohgui baih heregtei
2014-07-09
sunsun:
omhii aris shiriig zugeer l hujaa ruu ni yavuul,baigali orchin gol moron buzarladag,tegeed ch hereglee mash baga bolson,
2014-07-09