Ким Юу На “UNICEF”-ийн элч болов
2014-07-17

Мөсний хатан хаан хэмээгддэг Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Ким Юу На НҮБ-ын Хүүхдийн Сан буюу “UNICEF”-ийн элчээр сонгогдсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Юу На хүүхдийн сангийн элч төлөөлөгч болсныхоо дараа талархалаа илэрхийлж “Эх орныхоо нэрийн өмнөөс сайн, мундаг элч байхаа амлаж байна. Бусдын чихэнд хүрч чадахгүй байгаа дуу хоолойг өөрөөрөө дамжуулан хүргэх болно” гэж хэлжээ.

Тэрбээр анхны айлчлалаа Тайланд, Филиппин улсуудад хийхээр төлөвлөж буй. 2014 оны “UNICEF”-ийн элч төлөөлөгчөөр дуучин Кейти Перри, модель Миранда Керр, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Жастин Бэйбир болон дуучин Леди Гага нар ажиллаж байгаа юм. Харин Ази тивээс хоёр дахь удаагаа “UNICEF”-ийн элчээр ийнхүү Ким Юу На сонгогдож байгаа билээ. 2005-2006 онуудад Хятадын нэрт жүжигчин Жеки Чан тус байгууллагын Ази хариуцсан элчээр сонгогдож байжээ.

х

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
buka:
dolir bausan ch chamaas deer chadah yumta
2014-07-18
ariunaa hhachiv:
manai ariunaa chin uuriiguuu bas elch biluu yu geed baidag bilee. tegsen asia s 2 hon hun iim nertei gehiin. teheer mani aagii hudlaa buravuu esvel hen 1n huurhiig hoshgiruulavuuu?
2014-07-18
asuult:
ene ohin chin dolir yumuu daa?
2014-07-18
a fan:
wonderful woman...
2014-07-17