Яаралтай тусламжийн цахим хурал болов
2014-07-17

Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 9 дэх удаагийн цахим хурлыг энэ сарын 09- ны өдөр болсон байна. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, Б.Майцэцэг, П.Тогтохжаргал нар болон Дундговь, Архангай, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Булган зэрэг аймгуудын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлага, яаралтай болон түргэн тусламжид ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцжээ.

йы

Уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Төв болон Булган аймгуудын яаралтай тусламжийн үйл ажиллагааг танилцуулсан видео танилцуулга болон илтгэл тавигдсан. Булган аймгийн ЯТТ-ийн дуудлагын машинууд ашиглалтын хугацаа дуусан шинэчлэх шаардлагатай болсон бөгөөд орон нутгийн санхүүжилтээр 82 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн байна. Харин Төв аймгийн нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын дагуу яаралтай тусламжийн тасагтаа шинэчлэл хийх хүлээлгийн болоод ажиглалтын өрөөтэй болсон байна. Гэвч яаралтай тусламжийн тасгийн дуудлагын автомашины сэлбэг дутагдалтай байгааг аймгуудын Эрүүл мэндийн газрын удирдлагууд онцолсон байна.

й

Мөн тэрээр цаашид аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын яаралтай тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажилчдыг цахим хуралд байнга оролцуулах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн аж.

б

П.Наран

Shuud.mn
Сонин хачин