Эрүүл мэндийн 52 сургагч багш бэлджээ
2014-07-17

Баянхонгор аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэсээс “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулж, хүн амын эрүүл аж төрөх мэдлэг, дадлыг төлөвшүүлэх чиглэлээр орон нутгийн сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, нийгмийн ажилтан нийт 52 хүнийг бэлтгэжээ. Тус сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд хангай, говь гэсэн чиглэлээр бүсчилэн хийсэн аж.

й

Сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Батцэцэг нар нээж, бүсийн сургагч багшаар бэлтгэгдсэн НЭМХ-ийн мэргэжилтэнүүд 2 өдрийн туршид заавал хэвшүүлэх 21 дадлын модулт хичээлийг заав. Эдгээр өдрүүдэд оролцогчид хамтран ярилцлага өрнүүлж, бүлгээр ажиллан, сургалтын төгсгөлд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах, орон нутагтаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн, хүрч очих ажилтан нарыг бэлтгэх, сургах, нөлөөллийн сургалтыг зохион байгуулан иргэдэд хүрч үйлчлэх тухай хэлэлцсэн байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин