Увс аймагт 9.4 км зам тавина
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 96-р тогтоолын дагуу ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд таван тэрбум төгрөгийн төсөвтэй 11.4 км, 15 метрийн өргөнтэй стандартын зам тавигдах аж. Эхний ээлжинд 9.4 км зам тавих юм байна.
х
Уг төслийн хүрээнд хар зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний замтай цогц бүтээн байгуулалт хийгдэнэ гэж мэдээлэв. Тус аймгийн автомашины Т хэлбэртэй байгаа ба 10 газрыг өөрчилж дөрвөн замын уулзвартай болгон шинэчлэхээр болжээ.
а
Шинээр тавих зам дайран өнгөрч байгаа зарим аж ахуй нэгж, иргэн, оршин суугчдад албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. Мөн тухайн объектуудад тодорхой үнэлгээ тогтоож газрыг чөлөөлөх, шилжүүлэх, газрыг газраар нь сольж өгөх зэрэг ажил зохион байгуулах, ажлын хэсэг иргэдтэй уулзан, харилцан зөвшилцөн ажиллаж буй гэнэ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ