100 айлын уулзварыг нээнэ
2014-07-21

08:00 цагаас Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно. Энэ үеэр ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийнэ. Зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт.

11:00 цагаас Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн гудамж, замын хөдөлгөөний нягтрал, ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор "Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам" гарсан холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын Ачаа тээвэр, Техник технологийн хэлтсээс  мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлаар 2014 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр нэвтэрч буй програмын талаар танилцуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Хаяг: Тасганы овоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 102 тоот хурлын танхим.

12:00 цагаас Зуун айлын уулзварыг албан ёсоор нээх нээлтийн ажиллагаа болно.  "Гудамж" төсөл.

15:00 цагаас "Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн уран бүтээлчдийн 17 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэн"-ийн нээлт Маршал Арт Галерейд болно. Хаяг: Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхон, Кинг Тауэр.

Shuud.mn
Сонин хачин