Бий биелгээний “Хаан” Ховдод сүндэрлэнэ
2014-07-22

Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Агсал бий биелгээний хөшөөг Ховд аймагт босгож байгаа юм байна. Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг ажээ.

й

Иймд монголчуудын биет бус өв соёлыг хамгаалах зорилгоор дөрвөн метр өндөртэй уг хөшөөг Ховд аймгийн Булган сумын уугуул Бийцээгийн Үнэнбат санаачлан босгож байгаа аж.

й

Хөшөөнд дүрслэгдэн буй Агсал биелгээ нь том бие галбиртай, Торгууд эр хүний /баатар/ эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрх, баатарлаг шийдэмгий дайчин зориг, ухаалаг уужуу сайхан дүр төрхийг бий биелэгийн уран сэтгэмжээр товойлгон гаргасан тайзны бүжгийн сонгодог бүтээл юм.

ййы

Их агсал

            Агсал хул морь нь байдаг

            Наян тохой бие нь байдаг

            Байдаг байдаг байдаг

Унаган цагтаа уян жороо

Унасан хойноо хурдан жороо

                        Жороо жороо жороо

Дааган цагтаа даамай жороо

Дам хойноо хурдан жороо

                        Жороо жороо жороо

Агтны сайн морь нь байдаг

Алтай нутгийн унаган байдаг

                        Байдаг байдаг байдаг

Есөн эрдэм төгс байдаг

Ерөөл учрал бүрдсэн байдаг

                        Байдаг байдаг байдаг

Ухаант хүний үр нь байдаг

Эцгээс заяасан бие нь байдаг

                        Байдаг байдаг байдаг

Хэвлүүн сайхан бие нь байдаг

Хээнцэр ганган төрх нь байдаг

                        Байдаг байдаг байдаг

Өрхөөр гарам нуруу нь байдаг

Өндөр сайхан халбан нь байдаг

                        Байдаг байдаг байдаг

Хээнчир торгон хийлэн байдаг

Хэлхээ мөнгөн товч нь байдаг

                        Байдаг байдаг байдаг

Нарийн хар хөмсөг нь байдаг

Мойл хар нүд нь  байдаг

                        Байдаг байдаг байдаг

Хасын сар дүгрэг царай нь байдаг

Хашийн цагаан шүд нь байдаг

                        Байдаг байдаг байдаг

Од шиг цэвэрхэн бие нь байдаг

Удам залгах үр нь байдаг

                        Байдаг байдаг байдаг

ы

Энэ нь монголчуудын бахархал, үндэс угсаа, зан заншил, хэл соёл, ахуй, түүхийг өгүүлсэн урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө болох ажээ.

ый

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
М.Нандин:
Маш гоё байна шүү
2017-09-16
бйхйлол:
хөөмий бол ойрдын урлаг.гэтэл ховдын чандманд анх үүссэн юи гэнээ хахахахахаха
2014-07-23
увс хїн:
халхын зарим аймагт зїгээр нэг морины хєшєє босгосон байдаг.бїхэл бїтэн сїхбаатар аймаг аймгийнхаа нэрийг морины нэр буюу шарга гэдэг нэртэй болгох гээд їзэж тарж байгаа биздээ.бие биелгээ бол їнэхээр дэлхийд байхгїй бїжиг шїї.та нар ийм бїжгийг хаанаас ч харахгїй.монголд бол зєвхєн увс ховд 2-т л байгаа.халх хїмїїс ийм бїжгийг сїїлийн їед тв-н буянаар л їзэж єєрсдийн болгох гэж байгаа.єєрсдийн болгох гэж байгаад хэлэх юм алга,харин дээрх коммент бичигч єєр хийх юм алга уу гэсэний хариуд бичиж байна
2014-07-22
ййййййййййй:
тэнэг юм хийж бна өөр хийх ажил алга уу
2014-07-22
санал:
ухаант хүний үр нь байдаг удам залгах үр нь байдаг гижим болохшуу
2014-07-22