Ноён долларын “аархал”
2014-07-22

Ам.долларын ханш гэж үл үзэгдэгч сүнс нэгэн төрлийн айдас мэт болжээ. Хүн шиг айхтар, санаатай ч юм шиг. Өнгөрсөн жил яг өдийд хүмүүс амарч зугаалж төрийн ажил “пауз” авч зогссон мэт болдог энэ л найр наадамтай зэрэгцээд ханш огцом өссөн. Энэ жил мөн адил. Эх орон даяар 118 сумын наадмаа мухарлаж төрийн түшээдийг завгүй явах хооронд ноён доллар дахин сүйхээчилж 1850 төгрөгт хүрч чангарлаа.

_

Гадаадын тодорхой ямар нэгэн валютын нэг нэгжийг худалдан авахад Монголын хичнээн төгрөг шаардлагатайг харуулсан энэ харьцаанд төгрөг байнга суларсаар байгаагийн шалтгаан тодорхой хэд хэдэн үндэслэлтэй ч, энэ байдлаас биднийг гаргах төрийн санал санаачилга арга зам, уриа лоозон түмэн салаа болсоор удаж байгаа юм. Хөрөнгө оруулалтыг татах доллар цутгуулах олон барбарос төлөвлөгөө, оролдлогууд байгаа ч ханшийн өсөлтийг хазаарлах хэмжээний валютын урсгал орж ирэхгүй байна гэсэн тайлбар хэвээр.

.

Урьд нь яаж болж байсан юм бэ гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулалт руу заадаг. “Оюутолгой” төсөл 2011 онд гадаадын нийт хөрөнгө оруулалтын 30, 2012 онд 60 хувийг эзэлж байлаа. Харин энэ жил далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн тохиолдолд бараг 80 хувь болох магадлалтай гэж тооцоологдсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 117 мянган тонн баяжмал экспортлоод байгаа гэх Оюутолгой маань 34 хувь эзэмшигч баялгийн эзэн бидэнд ойрын хэдэн жилдээ ашиг гэж юм өгөхгүй, урьдчилгаа зээл өгсөн авсан асуудалтай. Ер нь цаашид Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт нь зогсонги байсаар байвал ам.долларын аархал үргэлжилсээр байх бас нэг дохио байна. Манай төрийн сөрж хийсэн бүхнийг даван дээшлэх ам.долларын өсөлтийг зөгнөх энэ дохионы гэрэл яг хаанаас асаад байна вэ. Энэхүү дохио дарамтны эхийг олоогүй цагт бидний оролдлого мэрийлтээс төдийлөн хамаарахгүйгээр эдийн засаг улам хүндрээд байх хандлага мэдрэгдээд байх шиг.

.

Гадаад валютын ханшийн хөдөлгөөнөөс үүдэн инфляци буюу үнийн өсөлт явагдах нь бодит дарангуйлал гэдгийг бизнесийнхэн ч иргэд ч өдөр тутам мэдэрч буй ч Төр үүнийг нь шууд хөнгөлөөд өгчихөж чадахгүй байгаа юм. Өдөр сараар нэмэгдэж буй ханшийн өсөлтийн энэ дарамт иргэдийн цөхрөлөөр дамжин төрийг давхар шахаанд оруулаад байгаа дүр зураг бууж байна. Сүүлийн хэдэн жилд багагүй мөнгөөр нөхөн олговор олгох замаар, хумьж цэгцэлж авсан лицензүүдээ чөлөөлж газар нутгийнхаа 7 хувьтай тэнцэх талбайд хайгуулын лиценз дахин олгох төрийн шийдвэр, хуулийн санааг аргагүй гэж зөвтгөх ганц шалтгаан байсан нь ам.долларын ханш, эдийн засгийн хүндрэл гэж байсан.    Нэгэнт хөрөнгө оруулагч доллар барьж ирэх нь удааширсан тул хамар дор өрмийн машинаа тавьчихаад сууж байгаа гадаад дотоодынхонд лицензийг нь сэргээж “ногоон” босгох нь арай ойрхон харагдах нь тодорхой. Гэвч тийм их хайгуулын довтолгоо эхэлсэнгүй “ногоон” ховор хомс хэвээр.

.

Чингис, Самурай бондоос бүтээн байгуулалт баялаг бүтээгчид болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт цацсан мөнгө ч ид шидээ үзүүлэхгүй байна. Цементийн хэрэгцээгээ дотооддоо хангах Хөтөлийн бүтээн байгуулалтын баярын уухай дөнгөж намдахад зах зээл дээр цементийн үнэ 2500-4000 төгрөгөөр нэмэгдчихжээ.

.

Энд хэлэхэд, 2013 оны 1-р улиралд  853 мянга төгрөг байсан өрхийн зарлага 2014 оны эхний улиралд 944 мянга болж 14.6 хувийн өсөлттэй гарчээ. Зарлагын өсөлт дээр хүнсний бүтээгдэхүүн 7.6 хувь бол хүнсний бус бараа бүтээгдэхүүний зардал 18.6 хувь өссөн дүнтэй гараад байгаа юм байна. Дээр нь Эрдэнэс Таван толгой зэрэг төрийн компаниудын удирдлагын орон тоо, урсгал зардал нь нэмэгдэвч ажил гүйцэтгэлийнх нь дүн өсөлтгүй, алдагдалтай ажиллах суурь хөрс бий болсон тул татвар төлөгчдийн нуруун дээр дарамт учруулж байгаа. Дэлхийн зах зээл маш их савлагаатай байхад эрсдлээ даахгүй нөхцөлд төр бизнест бүү хутгалд гэсэн сануулгыг энэ явдал дахин хэлж өгч байна.

.

“Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1851 төгрөгтэй тэнцэж байгаа бол Монголбанкны хаалтын ханш 1841 төгрөг. Харин нэг юань 299 төгрөг 60 мөнгөтэй тэнцэж байгаа талаар хэвлэлүүд шуугилаа.

Хил гарч бараа бөөнддөг хэсгийнхэн болон зарим эдийн засагчид наймдугаар сар гараад ирэхээр ам.доллар огцом өснө гэсэн сэтгэл зүйн бие халаалтаа эхлүүлчихжээ. Ажиглаад л байхад ам.доллар өслөө гэсэн мэдээ бүрийн ард “Хичээлийн шинэ жил эхлэх үеэр доллар болон юанийн ханш өсдөг л дөө” гэсэн зөвтгөл юм шиг зүүвэр байнга явж байна. Энэ үг одоо Найман шарга орчимд амнаас ам дамжиж байгаа ч тун удахгүй Монголбанкныхан, тэгээд төрийн тэргүүний үг учирлал болно. Ингээд ирэх сард ногоон өсдөг “номтой” сар эхэлснийг дуу нэгтэй зөвшөөрч, ханш өссөн гол бурууг хичээл сургуулийн бэлтгэл   эхэлсэн сар улиралд тохоод бултана. Нэмж бухимдахад, ам.долларын ханшийн өсөлтөөс бултаараа уруудаж байгаа гэвэл бас худлаа. Энэ завшаанаар зоолж, бэл нь зузаарч байгаа хэсэг ч бий.

.

Бөөгнүүлээд харвал ам.долларын ханшны өсөлт нь эдийн засгийн хэвийн биш байдал, буруу тогтолцоог дохиолж байгаа хэрэг. Харин манайхан энэ дохиог явцуу хүрээнд тайлан уншиж  нэг талаас нь харж хөрөнгө оруулагчид Монголд чөлөөтэй морил гэсэн уриа төдий болгочихоод байж байна.

.

Өнгөрсөн хагас жилд манай төр хөрөнгө оруулалтын орчныг дэмжсэн хууль, хуулийн өөрчлөлтийг бараг тултал нь хийлээ. Газар шороо тусгаар тогтнолд халтай байх сэрэмжлүүлэг байсан ч эдийн засгаа сэхээе гэсэн уриан дор зөвтгөл хийж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг яаран батлуулсан. Урьд жил нь Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа цоо шинэ агуулгаар баяжуулж батлан гаргасан. Ингээд байхад валютын урсгалыг сэлбэх өнөөх хөрөнгө оруулагчид хаачив. Одоо манай эрх зүйн орчинд бас юу нь ойлгомжгүй байна. Засгийн газар, яам агентлагаас гаргах тогтоол шийдвэрүүд журам зэргээс гадныханд бас ямар нэг асуудал хүлээлт  үлдсэн үү. Үүнд өгөх зөв тайлбарын нэг бол манай төрийн тогтолцооны хямрал, хавар даасан улсаа биш намаа дээдэлсэн дотоод зөрчилдөөн, хараат эдийн засгийн сүүдэр улам бүр тодорч байгаа хэрэг. Энэ бүхнийг олоод харчихсан хөрөнгө оруулагчид болгоомжлоод суугаад байх талтай. Төр одоо юунд найдаж, эдийн засгаа огцом сэхээхэд бас “жоохон” юу дутаад байгаа талаараа Хөвсгөл далайн эргээс ч юм уу, нэг юм хэлэх байх. Иргэдийн хувьд бол өнөө маргаашдаа засгаас харах юм үлдсэнгүй. Зуны сар 6 байсан ч болоосой гэдгээр “яана даа” гэсгээд түр амарцгааж байна.

.

Энэ бүхнээс харахад, дан ганц хөрөнгө оруулалтын эрх зүйн өөрчлөлтөд дулдуйдан хагас жилд ам.долларыг цутгуулж, ханшийг нам барина гэж ам алддаг эрх баригчид түргэдсэн бололтой. Засаглалын хямралаа засч, хэрүүл талцаандаа цэг тавьж, татварын орчноо эрүүлжүүлж, далд эдийн засгаа ил болгож, төрийн албанд хариуцлага хаана ч өндөр нэг мөр болох нь эдийн засаг тогтворжуулах эхлэл болно гэдгийг ам.долларын “аархал” бидэнд давхар дохиолсоор байна.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
$$$$$$$$:
hoorhii $ baidgaaraa l baina shuu dee. mongol togrogiig deerleheegui shuu dee. togrog l ooroo hudaldan avah chadvar n unaad, uhaan aldaad bna shuu dee.
2014-07-23
oyuna:
noyon dollar yagaa ch ugui bdgaaraa l bj bgaa, harin manai mongoliin ediin zasgiin bodit nuhtsul bdal muu bgaa uchraas tugrugiin hansh unaad bna. dollariig buruutgah hereggui.
2014-07-23
arai ch de:
arai ch de mongol uls arai ch de heleh vg alga
2014-07-23
arai ch de:
arai ch de mongol uls arai ch de heleh vg alga
2014-07-23
dollor:
8 shargiig tur haachih hugatsaa helelgui hoorogdold hotolj baigaa humuus ni chenjuud shuu dee, mash baga ashig oldog geed baisan terniig ni nohood ogchih
2014-07-22
btaaa:
mgl banknii zoljargaliig zailuulaach ee muu novsh uuruu ajlaa ugchihmuur uim. ichij uhmeeriin buh medel gart ni bhad yadaj neg uim hiigeechee
2014-07-22
dollar ?:
tegeed dollar hanshiig buulgah arga esvel dollariin hansh changaschihaar irgeed sain boloh ym bishuu ?
2014-07-22
bbbbb:
dollar oldog uam hiij baij hansh buurna bizde
2014-07-22
удахгүй:
удахгүй боортуунаа анын нарийхан бичиг хар оюундарь цунцага ганбатнар наад муу дойлуурын чинь хуга нуга дараад өгнөө яршиг зүгээр хурдан 2500 болоосой машин цөөрөх байх
2014-07-22
unen:
tegeed yasan be aan,,, toimch tand xujaagiin mongo l aarxbal saixan bna uu,, syrtei uls torjuuldeg durak be
2014-07-22