Индонез шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
2014-07-23

Индонез шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэнээр энэ удааагийн сонгуульд нийслэл Жакарта хотын дарга Жоко Видодо сонгогчдын 53 хувийн санал авч, ялалт байгуулсан гэв.

Жоко Видодогийн өрсөлдөгч генерал Прабово Субианто нийт сонгогчдын 46 хувийн санал авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад байсан юм. Ж.Видодо нийт сонгогчдын 53.15 хувь буюу /70997859/ хүний санал авсан бол Прабово Субианто 46.85 хувь буюу /62576444/ хүний санал авчээ. Сонгогчдын ирц 70.7 хувьтай байжээ. Шинэ Ерөнхийлөгч Үндэсний телевизээр ард түмэндээ хандаж “Ард түмнээ хүндэлдэг, ардчилсан Ерөнхийлөгч байна” хэмээсэн байна.

Сонгуулийн үеэр нийслэл Жакарта хотод генерал Субиантын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тэд сонгуулийг хууль бус болж, нэг талыг хэт их барьж байна гэж буруутгажээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин