Донни Йен: Брюс Ли бол домог. Өөр хэн ч биш
2014-07-24

Дэлхийн тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Лигийн кунфугийн их багш Ип Маны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “IP Man” киноны гол дүр   тоглосон хятадын алдарт жүжигчин Донни Йений “T.fansshare.com” сайтад өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 1963 оны долоодугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо төрж 12 насандаа Хонконг руу гэр бүлийнхээ хамт нүүсэн аж. Түүний урлагийн карьер 1983 онд эхэлсэн гэдэг. Тэрбээр хамгийн анх “The Last Conflict” кинонд тоглож байжээ. Жүжигчин Донни Йен 50-аад кинонд гол болон туслах дүр бүтээсэн юм. Донни Йен “IP Man” киногоороо дэлхийн 14 орны кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртжээ.

6

-Та зодооны урлагаар хэдэн жил хичээллэж байна вэ?

-Би долоон настай байхдаа зодооны урлагаар хичээллэж эхэлсэн. Тэгэхээр 40 гаруй жил юм уу даа. Миний тоглосон ихэнх уран бүтээл зодооны жанрынх байдаг учир би цаг минут бүр зодооны урлагаар хичээллэдэг. Өдөр бүр давтсаар байгаад яг л  нүүр угаахтай адил энгийн зүйл болж дээ.

6

-Хятадын кино урлаг Холливуудын ард бичигдэж байна. Ийм өндөрт хүрсэн гол шалтгаан нь зодоон болон үндэсний урлаг нөлөөлсөн нь тодорхой. Кино найруулагч нарын зохиол хүртэл зодоон болон үндэсний хэв шинжийг шигтгэж, жүжигчдээс өндөр шаардлага тавьж буй учир хятадын кино урлаг дэлхийд өндөр үнэлэгдэж байгаа. Сүүлийн хэдэн жил үлгэрийн гэмээр зохиолууд аажимдаа зохиолч нарын тархи болон сэтгэлгээнээс шахагдаж, сэтгэлзүйн болон драмын, бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд их төрж байна.  Тэдний нэг жишээ бол  2008, 2012 онуудад дэлгэцнээ гарсан хятадын тулааны нэг төрөл Вин Чуныг үндэслэгч Ип Маны бодит амьдралаас сэдэвчилэн бүтээсэн “IP Man” кино. Та энэ киноны гол дүрийг бүтээсэн. Энэ тухайгаа?

-Кино урлаг бол яг л нас шиг. Нэг нас нэмэх тусам бид гадаад болон сэтгэлийн өөрчлөлтөд ордог. Хятадын кино урлаг дэлхийн кино урлагаас нэг алхамын өмнө явж байгаа болохоос ард нь лав биш. Манай улсын найруулагчид галзуу зохиол бичдэг. Заримдаа би тэднээс зохиол авч уншихаас айдаг. Ямар зохиол байгаа бол гээд л олон бодол төрдөг. Би энэ гайхалтай эрхмийн дүрийг дэлгэцэн дотор бүтээсэндээ өөрөөрөө бахархдаг. Жүжигчин хүнд хувьсал болон мандан бадрах, оргилох үе гэж заавал байдаг. Миний хувьд “IP Man” кинонд тоглосноор жүжигчин хүний хүртэх ёстой шагнал, нэр алдрын дээд оргилд хүрсэн. Энэ бүтээлд тоглосны дараа нэг сэтгүүлч надаас “Би таныг ийм сайн жүжиглэдэг гэж бодож байсангүй. Та үнэхээр агуу жүжигчин юмаа. Яагаад өдий хүртэл нуугдаад байсан юм бэ” гэж асуухад би ганц ч үг хэлж чадаагүй. Одоо хүртэл энэ асуултыг бодохоор л. Уг нь би өөрийгөө энэ бүтээлд тоглохоосоо өмнө жүжигчин гэж боддог байсан ч бусдын нүдэнд тийм биш гэдгээ мэдэхэд аймшигтай байсан. Хааяа би “IP Man” кинонд тоглоогүй байсан бол алдарын дээдийг хүртэхгүй байсан хэрэг үү гэх бодол төрдөг. Одоо хүмүүс намайг Донни Йен гэж дуудахаасаа илүү Ип Ман гэдэг.

6

-Танд энэ уран бүтээлд тоглох санал тавихад ямар санагдсан вэ. Кинонд тоглохоосоо өмнө Ип Маныг  Брюс Лигийн багшаас өөрөөр сонсч байсан уу?

-Сонсооч. Чи нэг хүнээс луу гэдэг амьтан мэдэх үү гэж асуу л даа. Тэд юу гэж хариулах бол. Мэдээж хэрэг мэднэ гэж хариулах нь тодорхой. Хятадаас бусад улсын иргэд хариулахгүй байж болно. Яагаад гэвэл луу могой шиг бодит биш. Ип Ман гэдэг эрхэм өнөө үед луу шиг хийсвэр ч бидний үед, намайг тулааны урлагаар эрчимтэй хичээллэж байх үед могой шиг бодит байсан. Түүний ухаанаараа сийлсэн Вин Чун төрөл намайг бага байхад од байсан. Бид хоорондоо тоглох, тулалдах үедээ Вин Чуны техникийг ашигласан нь жинхэнэ баатар хэмээн өргөмжлөгддөг байлаа. Харин Вон Кар Вай найруулагч энэ гайхалтай мартагдсан эрхмийг дэлгэцнээ бий болгож хойч үед минь буян боллоо. Одоо энэ төрөл дахин сэргэж, тулааны урлагийн тулгын чулуу болов. Бид Вин Чуныг үндэслэгч Ип Ман гэх эрхмийг хэзээ ч мартаж болохгүй. Хятадын тулааны урлаг хүчирхэг, агуу байгаад эрхмийн оролцоо байгааг мартах учиргүй.

6

-Та хэдэн жил Вин Чунаар хичээллэсэн вэ?

-20 жил.

6

-Тэгвэл “IP Man” кинонд тоглоход ямар ч асуудалгүй байсан байх нээ. Мэдээж хэрэг та зохиолтойгоо танилцахын тулд Ип Ман эрхмийн түүх, үр хүүхэд, ач зээ нартай нь уулзсан байх?

-Багшаа хэмээн хүндэлдэг эрхмийнхээ дүрд тоглоход баярлах, айх гэх хоёр сэтгэл хөдлөл зэрэгцсэн. Би энэ зууны Ип Ман боллоо гэж баярласан ч энэ эрхмийг хүчгүй дорой байдлаар дэлгэцэнд гаргаад “Өө Ип Ман гэдэг ч чинь ийм хүчгүй эр байсан юм уу” гэж хэлүүлэх вий дээ гэж байсан. Тэгэхдээ олон ч найруулагч, кино шүүмжлэгч нар энэ бүтээл болон намайг муугаар үнэлээгүй. Ип Маны бодит амьдралаар кино хийх нь тодорхой болсоны дараа кино багийнхан түүний гэр бүлийг орон даяар хайж, сонин, сэтгүүл, телевиз гээд л бүхий л олон нийтийн сүлжээгээр зар тавьсан ч харамсалтайгаар уулзаж чадаагүй. Хэрвээ уулзсан бол энэ бүтээл минь илүү баялаг болохыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ Ип Маны амьд сэрүүндээ бичсэн олон ном, тэмдэглэл кинонд минь ус агаар мэт тус болсон.

6

-Хятадын кино урлагийг зодоон, тулаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Кинонд ганцаараа хэдэн ч хүнтэй тулалдаж, ялалт байгуулдаг. Та хэллээ. 40 жилийн турш тулааны урлагаар хичээллэж сүүлдээ нүүрээ угааж байгаа мэт энгийн болсон гэж. Хэрвээ таныг гэртээ орохоор явж байтал 10 гаруй залуу тан руу халдахыг оролдвол та кинон дээрээ гардаг шиг ийшээ ч нэг тийшээ ч нэг харайгаад л тулалдах уу?

-Хэрвээ ямар ч сануулга өгөхгүйгээр дайрвал зодолдох болно. Сануулга өгөөд дайрах юм бол би бүх чадлаараа орилох болно. Хүн байна уу. Туслаач гээд л. /Инээв/ Сайн хэлж мэдэхгүй байна. Анх 3-4 кинонд тоглосны дараа залуус миний хүчийг үзэхийг хүсдэг байсан. Цахилгаан шат эсвэл худалдааны төвд явж байхад хэрүүл өдөх зэргээр надтай тулалдахыг хүсдэг олон ч залуустай нүүр тулж байснаа үгүйсгэхгүй. Тэгэхдээ би кинон дээр гардаг шиг 10 хүнтэй нэг зэрэг тулалдаад ялна гэдэгтэй итгэлгүй байна. Харин 5 бол барах байхаа. Ямар ч том биетэй залуус байсан ч. Тулааны урлаг тайван хүлээцтэй байхыг сургадаг. Гэнэт дайрвал би зохих ёсны хариуг өгнө. Сануулга өгөөд дайрвал би бас л бүх чадлаараа биеэ хамгаалахыг оролдоно.

7

-Нэрт жүжигчин Жет Литэй хэр дотно вэ. Та хоёрыг нэг хаалгаар кино урлагт орж ирсэн гэсэн?

-Тиймээ. Хэрвээ итгэдэг гурван эрхмээ нэрлэ гэвэл би Жет Лиг заавал хэлэх болно. Бид 2002 онд дэлгэцнээ гарсан “Баатар” кинонд хамт тоглосныхоо дараа сэтгэлээ хуваалцдаг андууд болсон.

6

-Та ямар ч хүнийг дурьдахдаа эрхмээ гэж хэлэх юм?

-Эрхэм бол хүндлэлийн нэг хэлбэр.

6

-Хятадын кино урлаг гэх их далайд тулааны урлагийн аварга дөрвөн загасыг домогт Брюс Ли, Жеки Чан, Жет Ли болон таныг гэдэг?

-Брюс Лиг агуу гэхгүй юм бол өөр хэнийг агуу гэх юм. Хятад төмөр мэт хүчтэй зүрхтэй байгаа нь энэ эрхмийн ач буян. Брюс Ли бол домог. Өөр хэн ч биш. Би киноны тулаантай хэсэгт тоглохоосоо өмнө Брюс Лигийн хэлсэн “Үхэшгүй мөнх байх гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах юм” гэж өөртөө хэлдэг. Жеки Чан, Жет Ли бол агуу. Тэдэнгүйгээр энэ улсын кино урлаг ямар түвшинд явах байсан нь тааварлашгүй.

6

-Домог гэж юу гэсэн үг вэ?

-Өв тэгш гэсэн утгатай.

6

-Бид хоёрын яриа хэтэрхий хүчирхэг өнгө аястай өрнөж байх чинь. Жоохон зөөлөн уур амьсгал оруулах нь зүй байх. Та хайрын тухай юу гэж боддог вэ?

-Би эмэгтэй хүний үнэрт дуртай. Эхнэртэйгээ 1989 онд танилцахад түүнээс минь нэг ер бусын анхилам үнэр үнэртэж байсан. Одоо ч гэсэн үнэртдэг. Сонирхолтой нь би эхнэртээ тэр сайхан үнэрээс нь болж дурласан. Дурлал гэдэг жижигхэн зүйл дээр л тогтдог. Өнөөгийн залуус эмэгтэй хүнийг хайрладаг, хамгаалдаг байх хэрэгтэй. Эр хүн анх ямар байсан ирээдүйд ч тийм байх хэрэгтэй.

6

-Та их царайлаг юм. Таныг Хятадын хамгийн халуухан залуу гэдэг?

-Үгүй байлгүй дээ.

6

-Та домогт Брюс Лигийн нэг ишлэлийг хэлсэн. Мэдээж хэрэг та 200 наслахгүй. Ирээдүйд Донни Йен гэх агуу жүжигчин байсан юм шүү гэдгийг батлах нэг ишлэлийг хэлээч. Би Күнзийн сургаалийг хэзээ ч мартдаггүй шиг. Тийм л сэтгэлийн үгийг ярианыхаа төгсгөлд хэлнэ үү?

-“Балга ус уухдаа ээжийгээ сана” өөр уран цэцэн үг хэлэхийг хүсэхгүй байна. Энэ үгэнд дотор ертөнц багтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
баатар:
Жинхэнэ омог бардам эр хүн байна
2015-11-24
хандаа:
Энэ хужааг монголд ирвэл зодноо
2015-04-01
irgen:
хятад нэр нь жан зи дан, сайн жүжигчин, холивуудад тоогдсон, дэлхийд нэртэй жүжигчин. гүй яаахав дээ, монголчууд гадны ямарч үндэстэн ч бай, хүн ч бай сайн юумнуудыг сурах хэрэгтэй. үндэсрхэг үзэл хүн болгоод байгаа, тэрийгээ хэт дэврүүлэх юм бол фашист шиг болно.
2014-07-25
arduud:
haa haa ha mongold bol hench bish genee comment.delhiid bol ene chini jinhen garsan hun shuu.harin mongol bol delhiid yu ch bish bolood baina sh dee oilgoj baina uu
2014-07-25
jhoni:
ubheer sain jujigchin shuu
2014-07-25
auggdoug:
hen medlee hujaa nar tiim syrhii baisan bol yrgelj yagaad bidend diildeed baisan barlaguud ve?
2014-07-25
jinhene hun:
ene humuus undesreg gehel yum daisan gehel yum kkkzugeerel bid hun gedeg uudnees mun dain dajingui enh taiwan oyunlag uhamsartai baidlaar aliwaa zuild handaj surmaar yumaa kkk unundee haytadiig hujaa nar nowshnuud geedel chaki chan jetli doni yenii kinog baga daa odooch hurtel uzdeg bizdee ter kinog n uzeel tai*ldaa undserheg uzel gedeg chine het orgilhooroo hun alj dain hiideg yum enend urgelj harigislal dagaj baidag yum bas het ih bardamnal uur hilen dagaj baidag yum , dairaad irhed tulaldalgui yaahaw gehdee uhaan bugdiig yalan diildeg shuudee tuuhiin huudasnaa huchirheg tirantuud tulaanhc nar darnaguulgch nar urgelj yalj baisan tsagiin etsesd ted bugdl yalagdan unaj baisaniig sanah heregtei
2014-07-24
aiaaaaaaaaaaaaaaaaan:
хятаддаа бол танигдсан жүжигчин мөн. монголд бол энэ хэн ч биш үү!!!!.
2014-07-24
oyuna:
flash point gej tasarhai kino bdag sh dee. nadad bol ip man aas ch iluu goyo kino.
2014-07-24
eehee:
jyjigchinii huvid sain shyy. yzel bodliin huvid bol yndserheg ih bie tooson byyr het yndserheg geed helj bolnoo.manai ulsiin huvid bol daisan l gesen yg dee.
2014-07-24
zochin:
saihan jujigchin shuu
2014-07-24
erka:
mundag jvjigchin
2014-07-24
erka:
ene hen be
2014-07-24
ene hujaagaa dagaad zailaarai 2 oo :
uhsenii chini dundadiin kino mongolchuud itali orosiin kinog sonirhoj tii*e muruu gargah blgui dee kkk
2014-07-24
ene hujaagaa dagaad zailaarai 2 oo :
uhsenii chini dundadiin kino mongolchuud itali orosiin kinog sonirhoj tii*e muruu gargah blgui dee kkk
2014-07-24
бббу:
монгол жүжигчид хөгжиж өсий гж бга бол баг багаар дундадын кино урлагт байраа эзлэх хэрэгтэй. монголдоо бол ёстой явцгуй
2014-07-24
zochin:
unekheer galzuu sain togloson shuu.mundag jujigchin.
2014-07-24