Хүүхдүүд физикийн олимпиадаас хос медальтай ирлээ
2014-07-24

Казакстан улсын Астана хотод энэ сарын 13-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн Олон улсын физикийн 45-р олимпиадад манай улсын таван сурагч оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.  Олимпиадад 85 орны 400 гаруй авьяаслаг сурагчид оролцож онол, туршлага гэсэн хоёр ангиллаар 10 цагийн турш уралдсан юм.

a

Манай орноос МУГБ Р. Бавуудорж (Шинэ Монгол ахлах сургуулийн багш), профессор Д. Улам-Оргих, М.Ганбат нарын ахлагчтай, таван сурагч оролцсоноос Б.Бат-Амгалан (1-р сургууль), Д. Будмондэ (Орчлон сургууль) нар мөнгөн медаль,  М.Төгсбаясгалан (Сант сургууль) , Ж. Өнөртүвшин (Монгол-Туркийн сургууль) нар хүрэл медаль, Б. Бат-Оргил (Сант сургууль) шагналт байр эзэлж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.

a

Олимпиадад Ази төвтэй 10 гаруй орон ноёрхож,  Ази, Европ төвтэй, өндөр хөгжилтэй 10 гаруй улс тэргүүлж байна. Манай орны хувьд рейтингээрээ түүний дараах ангилалд оров. Олимпиадын бодлого нь  дээд сургуулийн түвшний, хүүхдүүдийн огт сонсч байгаагүй сэдэв хамарсан, хүнд даалгавар байлаа хэмээн тэмцээнд ялсан залуу физикчид онцолсон.

a

Эх орноо төлөөлөн олон улсын олимпиадад амжилттай оролцож, авьяас чадлаараа онцгойрч медаль хүртсэн, шагналт байрт шалгарсан сурагчид, тэдний багш, дасгалжуулагчдыг өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Б.Ургамалцэцэг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр багш дасгалжуулагчид “Улсын болон олон улсын олимпиадад оролцоход зардлын асуудал хамгийн хүнд байдаг. Сурагчдын авьяасыг нээх, тэднийг улам илүү хөгжүүлэхэд үргэлж дэмжлэг үзүүлдэг Боловсрол, шинжлэх ухааны яамны хамт олонд баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

a

Дашрамд дуулгахад уг олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Д.Будмондэ нь дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэг MIT-д шалгалт өгч тэнцэн 2018 оноос эхлэн суралцах урилга авсан сурагч ажээ. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг 100 их сургуульд шалгалт өгч тэнцсэн сурагчдын сургалтын зардлыг төр хариуцдаг болсон билээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayar hurgeye!
2014-07-25
batаа:
kalki гэж дээр бичсэн хүнд чи тэр халбагаа хий,энэ хүүхдүүд халбага хийдэг хүүхдүүд биш ,дүү нартаа амжилт
2014-07-24
zoghin:
duu nartaa amjilt husie, medleg bol huch shuu. eh orondoo ihiig buteegeerei.
2014-07-24
zochin:
bayar hurgie!.gaihaltai saihan amjilt gargajee.az jargal sain saihan buhniig husie!.naadamiin beleg bolloo mongolchuudad.
2014-07-24
sain huuhduud shuu:
ene huuhduud tsagaa bolohoor halbaga baitgugaig ni hiine dee zuvhun bodlogo bodood suugaad bdag huuhduud bish shuu mongoliin shildeg surguuliudiin shildeg bagsh nar muisiin professoruudiin hudulmur shingesen uneheer l shine ueiin manlailagchid boloh huuhduud. odoogiin huuhduudiig bid dutuu unelj bna minii l medehiin ene huuhduud tuguldur huur toglodog sportoor hicheelledeg niigmiin idevhtei huuhduud ta nartaa amjilt husie
2014-07-24
kalki:
ayaya mundag. teglee geed 1 halbaga ch hiij chadahgui l huuhduud dee mongolchuud suraad suraad yu ch hiij chaddaggui n haramsaltai. mongolism gedeg ovchniih baih l daa setgehui muutai suraad baidag mortloo
2014-07-24
zochin:
bayar hvrgii sain bn
2014-07-24